"Ард санхүүгийн нэгдэл" ХК-д 30000 ширхэг хувьцаа шилжүүлжээ


2018-04-18 16:44:22 0

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  "Ард даатгал" ХХК хувьцаа эзэмшигчдийнхээ бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороо хянан хэлэлцээд өөрчлөлтийг бүртгэсэн байна. Тодруулбал, тус компанийн хувьцаа эзэмшигч "Хөрөнгө оруулагч үндэстэн" ХК өөрийн эзэмшиж байсан нэг бүр нь 2.345 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 30.000 ширхэг энгийн хувьцааг "Ард санхүүгийн нэгдэл" ХК-д шилжүүлснийг хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэжээ. Улмаар тус хороонд холбогдох материлыг хүргүүлж хувьцааны өөрчлөлтөө бүртгүүлэх хүсэлт хүргүүлсэн нь ийн зөвшөөрөгдсөн аж.