Ч.Сайханбилэгт прокурорын "дуудах хуудас" хүргүүлжээ


2018-04-02 19:15:31 0

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар байцаалт авахаар прокурорын дуудах хуудас хүргүүлжээ. Одоогоор түүний хувьд гадаадад явж буй юм байна. Түүнчлэн энэ сарын 1-ний өдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс-Монгол" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас саатуулсан. Тодруулбал, тэднийг Оюутолгойн гэрээ болон бусад эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэсллээр сэжигтнээр саатуулан шалгаж байгаа аж. 

Сангийн сайд асан С.Баярцогт

Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан

"Эрдэнэс-Монгол" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан