Х.Жекейн генерал цолыг хураах зарлиг гаргалаа


2018-03-28 15:42:45 3

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харъяат, УИХ-ын гишүүн асан Х.Жекейн хилийн цэргийн Бригадын генерал цолыг хураах зарлигийг өнөөдөр гаргалаа. 

Зарлигт: 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Цэргийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын харьяатаас гаргах тухай” 32 дугаар зарлигийг тус, тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын “бригадын генерал” цолыг хураан авсугай” гэжээ.

Хуульд заасан үндэсллүүдийг дор дурьдлаа. 

  • Үндсэн хуулийн 34-р зүйлийн 1-д Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана.
  • Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана.
  • 28.2.Гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн болон Монгол Улсын харьяатаас гарсан цэргийн алба хаагчийн цэргийн цолыг цол олгосон албан тушаалтны шийдвэрээр хурааж авна.


Сэтгэгдлүүд

  • irgen

    2018-05-04

    zov gej uzej baina

  • namuun

    2018-03-29

    zov shde. kazahuud uneheer setgelgui handaad bga shu. gazar us hairlahgui. bulgiin ehend sheene. buzarlana. toriin ondor alban tushaald ochsnuud ni heregt holbogdono eh ornoosoo urvana

  • Сонор

    2018-03-29

    Яг зөв