богино мэдээ New

Бага насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг багасгахаар боллоо

2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд ажлын цагийг 08.30-16.30 хооронд байхаар тогтоосугай” гэжээ..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд (ганц бие эцэг)-ийн ажлын цагийг нэг цагаар хорогдуулах шийдвэрийг УИХ-ын Тамгын газар гаргав. 

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын “Ажлын цагийг хорогдуулах тухай” 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 145 дугаар захирамжийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн аравдугаар зүйлийн 10.4.2, 10.6.1 дэх заалт, Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байна.

Тус захирамжид “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор УИХ-ын Тамгын газрын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-ийн ажлын цагийг нэг цагаар хорогдуулж, 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд ажлын цагийг 08.30-16.30 хооронд байхаар тогтоосугай” гэжээ.

Түүнчлэн ажлын цагийг хорогдуулсантай холбогдуулан албан үүргийг бүрэн гүйцэтгүүлэн ажиллуулах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдалгүй явуулах, ажлын цаг ашиглалтыг үр бүтээлтэй хангаж ажиллахыг хэлтэс, хүрээлэн, албаны удирдлагад даалгаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.