"Гадаадын иргэдэд тусламж үзүүлж чадахгүй" гэдгээ уламжилж эхэллээ


2020-03-19 09:54:23 2

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Корона вирус буюу ковид-19-ын халдвар дэлхийн 170 орчим оронд бүртгэгдэж 8880 хүн амь насаа алдаад байна. Харин халдвар авсан хүний тоо 215363-д хүрч 84972 нь эдгэрчээ. 

  Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Европын орнууд тэр дундаа Герман, Итали мөн АНУ-д вирусын тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг онцлов. Түүнчлэн тус бүсийн орнууд "гадаадын иргэдэд тусламж үзүүлж чадахгүй" гэдгээ уламжилж эхэлжээ. Үүнээс гадна зочид буудалд оруулахгүй, хүнсний бүтээгдэхүүнийг хязгаартай өгөх зэрэг байдал ч үүсэж буй юм байна. 

Уг вирусын голомт болох БНХАУ-ын Ухань хотод өчигдөр өвчлөлийн шинэ тохиолдол бүртгэгдээгүйг Хятадын хэвлэлүүд мэдээллээ. 

Манай улсын хувьд төр засаг, иргэд хариуцлагатай хандаж байгаа хэдий ч гудамж, талбайд амны хаалт, нус, шүлсээ ил задгай хаях байдал их буйг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав. 


Сэтгэгдлүүд

  • иргэн

    2020-03-22

    Тэгнэ шт. Монголоо муу муухайгаар хэлж муулаад явсан хүмүүс тухайн газраа сайхан жаргаж байгаа байхаа. БИТГИЙ ИРЭЭСЭЙ. Гадаадад ингэх нь аргагүы. ӨНДӨР НАСТАН, ГАДААДЫН ИРГЭН 2-Г ӨӨРСДИЙГӨӨ ЭМЧИЛ ГЭЭД ЭМЧ ИРЖ ҮЗЭХГҮЙ БАЙНА гэнэ

  • Зочин

    2020-03-19

    Хүн чанар ярьдаг новшнууд алингаа алдаж байгаам бна