Ханын материалын эцэс, Баянхошууг орон сууцны хороолол болгоно


2018-03-06 17:02:50 0

Сэтгүүлч Н.Уранхолбоо

    Засгийн газар, нийслэлээс төвлөрлийг саармагжуулах, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүднээс ажил хэрэг болгох олон шинэ төлөвлөлт, шийдвэрийг гаргаад байна. Энэ хүрээнд нийслэлийн өмнөх удирдлагуудын үед хотын шинэ төвийн барилга сүндэрлүүлэхээр төлөвлөөд байсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Ханын материалын эцэс орчим болон Баянхошууг орлогод нийцсэн орон сууцны хороолол болгохоор Нийслэлийн орон сууцны корпораци ажиллаж байгаа аж. 

       Мөн хотын дэд төв болно гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд онцоллоо. Энэ жил гурван тэрбум төгрөгийн санхүүжилтээр дэд бүтцийн асуудлыг шийдэх юм байна.