Францын иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон хүмүүс "эрүүл" гарав


2020-03-11 01:47:25 1

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Энэ сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн "Айрфлот" компанийн нислэгээр ирсэн Фран улсын иргэнээс ковид-19 буюу корона вирус илэрсэн юм.

Улмаар түүнтэй цуг нисэх онгоцонд явсан 118 болон хамт хоол идсэн нэгдүгээр хавьтлын  бусад хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг буюу "вирус илрээгүй" гэж өчигдөр шөнө гарчээ. Гэхдээ тэдгээр иргэдийг үргэлжлүүлж 14 хоног тусгаарлан ажиглах юм байна. 

Францын иргэнийг мэргэжлийн байгууллагуудаас "өөрийгөө 14 хоног тусгаарла" гэсэн боловч дур мэдэн олон газраар явсан талаар Эрүүл мэндийн яамнаас онцолсон. Тус иргэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах "Бадрах энержи" компанийн кемпед байрлаж байхдаа хамар нь битүүрэх, халуурах, хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Дашрамд дурьдахад тэрбээр Улаанбаатар хот байхдаа 40 гаруй, хөдөө орон нутагт 80 гаруй хүнтэй уулзсан гэсэн тоон мэдээллийг хууль, хяналтын байгууллагынхан тогтоожээ. 


Сэтгэгдлүүд

  • иргэн

    2020-03-22

    7,14 ХОНОГ БИШ 21-28 ХОНОГЫН ДАРАА ИЛЭРЧ БАЙНА ГЭСЭН. ГАДААДААС ИРСЭГСЭДИЙН КАРАНТИНЫГ СУНГАХ ХЭРЭГТЭЙ