богино мэдээ New

Бизнесээ амжилтад хүргэх долоон нууц

Оновчтой шийдэлгүйгээр дампуурлыг тойрсон бизнесмэн байдаггүй. Хэрэв та оновчтой санаа хараахан олоогүй байгаа бол юуны түрүүнд зорилгоо тодорхойл. Хаана хүрэхээ мэдчихсэн юм чинь одоо түүнд хэрхэн хүрэх арга замаа хайхад илүү хялбар болно..

Хариуцлагатай бай

Хамгийн эхний түлхүүр бол амжилт өөрөө ирчихдэггүйг ухамсарлах явдал. Амжилтад хүрсэн хүмүүсийн дийлэнх нь аливаад ул суурьтай ханддаг. Тэд золиос гаргалгүйгээр олохын төлөө бүгдийг тооцоолдог. Тэд хариуцлагаа ухамсарлаж, алдаанд зөвхөн өөрийгөө буруутгадаг аж. Бүх зүйл хяналтад байгаа үед бидэнд сонголт хийхэд илүү дөхөм болдог.

Хаашаа явж буйгаа мэддэг бай

Оновчтой шийдэлгүйгээр дампуурлыг тойрсон бизнесмэн байдаггүй. Хэрэв та оновчтой санаа хараахан олоогүй байгаа бол юуны түрүүнд зорилгоо тодорхойл. Хаана хүрэхээ мэдчихсэн юм чинь одоо түүнд хэрхэн хүрэх арга замаа хайхад илүү хялбар болно.

Үгийн баялагтай бай

Таны бараа, үйлчилгээний тухай үнэн зөв мэдээллийг танаас л сонсч болох тул хэл ярианы соёлтой, үгийн баялагтай бай. Сурталчилгаагаа төлөвлөж, цэгцтэй хийх ч бас үүнд хамаарна. Бодлогогүй үйлдэл ямар ч үр дүнд хүргэдэггүйг мартаж болохгүй.

Хамгийн сайн чаддаг зүйлээ хий

Чаддаг зүйлсээ чинээнд нь тултал сайн хий. Яг л үйлчлүүлэгчийн бодож, хүсч байснаар. Харин сэтгэл хангалуун үлдсэн үйлчлүүлэгч тань дараа нь найз нөхдөө дагуулан ирэх болно.

Ажилчдаа өөрөөсөө ч илүү болгон бэлтгэ

Бизнесмэнүүдийн гаргадаг түгээмэл алдаа бол “Уг ажлыг хийж чадах хүн өөрөөс нь өөр үгүй” хэмээн итгэх явдал. Булавч бултайна гэгчээр түүнтэй өрсөлдөхүйц хэн нэгэн гараад л ирдэг. Булавч бултайна гэгчээр түүнтэй өрсөлдөхүйц хэн нэгэн гараад л ирдэг. Бизнесийн хөгжил ажлаасаа таашаал авахаас эхэлдэг. Тиймээс шинэ ажилтнаа өөрөөсөө ч илүү чадвартай болгон сургаж, бэлтгэх нь уг асуудлыг тойрч гарах хамгийн оновчтой арга болно.

Ололтоо тэмдэглэ

Бизнес эрхлэгчдийн хамгийн том дайсан нь хяналтаа алдах явдал. Жижгээс эхэлсэн ажлаа өргөжин тэлж, томорч байгааг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхээр улайрахдаа тэд ололтоо тэмдэглэхээ ч мартчихдаг. Жаахан ч гэсэн амжилтаа тэмдэглэж, түүндээ сэтгэл ханаж чадвал итгэл найдвар нэмэгдэж, ажил ч алхам алхмаар урагшилдаг жамтай.

Амжилтаа тэмдэглэ

Амжилтаа тэмдэглэн баярлах үед бидний бие махбод сэргэж, эрч хүчээр цэнэглэгддэг. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дийлэнх нь ажилдаа шамдаад амралт, зугаа цэнгэлээ ч хойш нь тавьчихдаг дутагдалтай. Зугаа цэнгэлгүй ч амьдрал үргэлжилнэ хэмээн боддог хүмүүс цөөнгүй. Гэхдээ амралтгүй, эрч хүчээр сэлбэлгүй, хүчилсэн ажил ямар ч үр дүнгүй байх нь олонтаа тохиодог.