Нийтийн тээврийн үйлчлэх цагийн мэдээллийг хүргэж байна


2020-02-27 10:51:02 0

Сэтгүүлч Л.Баатархүү

   Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сарын 3-ыг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваарьт шилжүүлсэн. Тодруулбал, өглөө, орой ажил эхлэх, тарах үеэр буюу 06:40-10:00, 17:00-21:00 цаг хүртэл цөөн тооны автобус бүх чиглэлд явахаар журамлав. Мөн хот хоорондын тээврийг бүрэн зогсоосон байгаа. Харин ирэх даваа гаригийн 08:00 цагаас нийтийн тээвэр ердийн цагийн горимоор иргэдэд үйлчилж эхлэх юм. Харин амралтын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгсэл үйлчлэхгүй юм байна. 

Дашрамд дурьдахад дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд үйлчилнэ гэдгийг Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ.