Ц.Төмөрхуяг Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо


2018-02-14 15:42:35 3

  Сэтгүүлч Л.Баатархүү

   Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн өндөр дээд одон медаль гардууллаа. Эдгээрээс жүжигчин Цагааны Цэгмэдийн хүү Сити дээд сургуулийн багш, найруулагч, жүжигчин Ц.Төмөрхуягт Монгол Улсын гавъяат жүжигчин цол олголоо. Түүний хувьд урлагийн салбарт нийт 30 гаруй жил ажиллаж байгаа аж. Гавъяат цолоо энгэртээ зүүсний дараа тэрбээр сэтгүүлчдэд цөөн хэдэн үг өчсөн юм. "Ийм үед ижийгээ л их боддог юм байна. Өчигдөр ууцаа чанаж байхад гавъяат болно гэдэг мэдээ сонссон. Энэ шагнал бол Монголын ард түмний минь хүндлэл. Миний ард түмэн намайг дэмжиж ийм цол хайрлалаа. Би 30 гаруй жил урлагийн тогоонд байхдаа 60 гаруй тайзны бүтээл, 100-аад кинод оролцсон байна" гэсэн юм. 


Сэтгэгдлүүд

  • albaker

    2018-03-08

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

  • saihan bna

    2018-02-14

    nudee olson shagnal gedeg chini ene hun zutgevel iim shagnal ooroo irdeg yum

  • зочин

    2018-02-14

    гайхалтай жүжигчин дээ. баяр хүргье