богино мэдээ New

Залуус өнөөдөр #авлигын эсрэг #нэгдэнэ

Залуус #авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, шийдэл гарц, шилдэг туршлагуудыг өнөөдөр Улаанбаатар хотноо, Туушин зочид буудлын Соёмбо танхимд 11:00 цагаас хэлэлцэх гэж байна..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Залуус #авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, шийдэл гарц, шилдэг туршлагуудыг өнөөдөр Улаанбаатар хотноо, Туушин зочид буудлын Соёмбо танхимд 11:00 цагаас хэлэлцэх гэж байна. Мөн Монголын манлайлагч, салбар бүртээ түүчээлж яваа залуу удирдлагууд шалгарсан туршлагууд, гарц кэйсүүдийг мэдээлэх болно. 

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс санаачлан "Авлигын эсрэг чуулган-2019" нэртэйгээр уг арга хэмжээг анх удаа зохион байгуулж буй нь энэ юм. Чуулганаар шударга ирээдүй бий болгохыг хүссэн эрч хүчтэй, асуудлын шийдлийг олох хүсэлтэй залуучууд цуглан, зөв засаглал, шуурхай үйлчилгээ, дижитал гарц, олон нийт, тэр дундаа залуучуудын оролцооны талаар санал туршлагаа солилцоно.

Нөгөөтэйгүүр энэхүү чуулганаар хүнд суртал үүсгэж, иргэдэд чирэгдэл, дарамт үүсгэдэг асуудлуудыг технологийн шийдлүүдэх халах боломжийг ч танилцуулах аж. 

Чуулганд оролцох илтгэгчидтэй танилцана уу. 

Чуулганы хөтөлбөр:

Нээлт 12:35 - 12:50

"Цахим эрин ба Монгол Улс: Өнөөдөр, маргааш..." С.Тэнгис – “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн менежер

12:50 - 13:05

"Блокчэйн, хиймэл оюун ухааны технологи: Авлигын тогтолцооны эсрэг" Г.Лхамсүрэн – ICT групп компанийн гүйцэтгэх зах

13:05 - 13:20

“Технологи ба дижитал эдийн засаг" Г.Зориг – ШУТИС-ийн профессор, доктор (Ph.D)

13:20 - 13:35

"Хөрөнгийн зах авлигын эсрэг механизм болох нь" Ө.Ганзориг – Мандал даатгалын ТУЗ-ийн дарга

13:35 - 13:50

"Төрийн байгууллагуудын цахим ил тод байдлын индекс" Н.Минжирмаа – IRIM хараат бус судалгааны хүрээлэнгийн үйл ажиллага

13:50 - 14:05

“Монголын анхны робот хуульч Агирэ“ Ж.Майзориг – “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН-ийн удирдах партнер, хуульч

14:05 - 14:25

Хэлэлцүүлэг

14:25 - 14:50

Цайны завсарлага, чөлөөт ярилцлага, үзэсгэлэнтэй танилцах цаг

14:50 - 14:55

Урлагийн үзүүлбэр

14:55 - 15:10

“Нийгмийн эгэх хариуцлага: Иргэдийн оролцоо, орон нутгийн туршлага” Д.Амарбаясгалан – Дэлхийн банкны засаглалын мэргэжил

15:10 - 15:35

“Авлигын эсрэг сайн туршлага: Иргэдийн бүлэг” Фархана Фердоус

15:35 - 15:50

“Авлигын эсрэг сайн туршлага: Нийгмийн даатгалын цахим үйлчилгээ” Г.Анар – Орхон аймгийн НД-ын хэлтсийн дарга

15:50 - 16:05

“Ил тод байдал: opendatalab.mn” Г.Батдорж – “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ-ын тэргүүн

16:05 - 16:20

"Хүн бүр авлигач биш" Г.Гантуяа – “Номадик контент”-ийг үүсгэн байгуулагч

16:20 - 16:35

"Иргэний үүрэг ба соёл" Д.Төмөрбаатар – Япон судлаач

16:35 - 16:40

“Иргэдийн хяналт" Б.Амарсайхан – Жүжигчин

16:40 - 16:55

Хэлэлцүүлэг

16:55 – 17:00

Хаалт (Дуучин A-Cool)