богино мэдээ New

С.Баяр Н.Энхбаярыг “Зөв зөнөхсөн” гэжээ

Уг нь тэд нэгэн үед Монголын улс төрийн “акул”-ууд байв. Харин тэд одоо буруу ишилсэн сүх шиг болцгоожээ. Далан хөөргөөр өрдөвч уярашгүй мэт ган холбоостой явсан хоёр эрхэм яагаад ийн хонь, чоно болов гэх асуулт ургана..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  Ерөнхий сайд асан С.Баяр цагтаа журмын нөхөр бас цэрэг нь явсан Н.Энхбаяр даргыгаа ёожлоод авчээ. Тэрбээр өөрийн твиттер хуудсандаа “Үерхэж, журмын нөхөрлөж явлаа... ярьж, сурталчилж буй нь үнэн мангар болж... уг нь МАХН-ыг СоцИнтернд элсүүлж, дэлхийн хөг айзамд хөл, хөдлөлийг нь нийлүүлсэн эрхэм мөн. Зөв зөнөхсөн...” гэсэн байна.

Уг нь тэд нэгэн үед Монголын улс төрийн “акул”-ууд байв. Харин тэд одоо буруу ишилсэн сүх шиг болцгоожээ. Далан хөөргөөр өрдөвч уярашгүй мэт ган холбоостой явсан хоёр эрхэм яагаад ийн хонь, чоно болов гэх асуулт ургана.

Хариулт нь маш товчхон. Оюутолгойн асуудал. Тэд энэ том уурхайд өөр өөрсдийн эрх ашгаа шургуулахын тулд үүссэн маргаан гэж улс төрийн болон эдний ойр тойрны хүрээнийхэн хэлдэг.

Н.Энхбаярын хувьд С.Баяраас холдох болсон шалтгаанаа “Баяр намайг сонгуульд ялагдуулсан, Ц.Элбэгдоржтой хамссан” гэж ундууцна.

Харин С.Баяр “Н.Энхбаяр үндэслэлгүйгээр намайг гүжирдсэн. Оюутолгойн асуудлаар огт уулзаж ярьж байгаагүй зүйлийг болсон мэтээр олон нийтэд ташаа ойлголт өгч байна” хэмээсан байдаг.