“Автобусны цонх мөстөж, цантах нь тухайн аж ахуй нэгжийн асуудал” гэв


2018-01-29 01:24:59 1

Сэтгүүлч Х.Таня

     Нийслэлийн тээврийн газраас нийслэлийн 378 жилийн ойг угтан хийж байгаа ажлын нэг нь дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобус болон троллейбусуудад суурилуулсан. Дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем нэвтэрсэн нь харааны бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр зорчих боломжийг нэмэгдүүлж байгаагаараа нэг талаараа тусалж байна.  Тэгвэл сайны  хажуугаар саар гэгчээр энэхүү системийн талаар иргэдийн дунд өнгөрөгч оны 10 дугаар сарын эхээр автобусны буух буудлыг “хятадаар зарлаад байна” хэмээн гомдол гарч байсан.  Харин энэ удаад дахин нэг хүндрэл үүсжээ. Тодруулбал, нэр зарим автобусны буудал зарлахгүй байгаагаас  цонх нь битүү цантаж “мөстсөн цонхоор буудлаа харж чадахгүй байна” гэх мэдээлэл манай сайтад ирлээ.

Улаанбаатар хотын Нисэх-Яармаг автобусны зорчигч: Миний хувьд өдөр бүр ажилдаа автобусаар явдаг. Саяхнаас уг нь автобусанд зарлах төхөөрөмж байршуулсан нь тун сайн хэрэг болсон хэдий ч сар хүрэхгүй хугацаанд ажиллахгүй болчихлоо. Жолооч нь ажиллуулдаггүй юм уу, эсвэл эвдэрсэн ч юм уу юу ч мэдээгүй л явж байна.

Халдварт-Зүүнсалаа чиглэлийн автобусны зорчигч: Би Нарантуул худалдааны төвд ажилладаг юм. Манай Зүүнсалааны автобус өвлийн улиралд байнга цонх нь цантчихсан явдаг. Цантсан цонхыг ямар нэгэн зүйлээр хусах эсвэл гараараа цанг нь арилгаж байж жижигхэн зайгаар хаана явж байгаагаа мэддэг. Уг нь автобусны зарлах төхөөрөмж байршуулсан гэх юм. Би бол тоотой хэд л сонсож байсан. Ажилладаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд.

Иргэд ийн ярьж байна. Ялангуяа өвлийн улиралд автобусанд буудал зарладаг төхөөрөмж байршуулсан нь сайшаалтай хэрэг боловч нөгөө талаасаа сар хүрэхгүй хугацаанд энэхүү зарлах төхөөрөмжөөс үүдэлтэй олон асуудал гарч иргэдийн уур бухимдлыг хүргээд авлаа. 2017-2018 оны өвөл нэлээд хүйтэрч байгаагийн хамгийн наад захын жишээ нь мэдээж автобусны цонхыг цантуулахгүй вакумжуулсан хэсэг газар нь хүртэл цантсан байгаа. Ингээд автобусны зарлах төхөөрөмжийг тавиад удаагүй байгаа хэдий ч яагаад ийм асуудлууд гарч буй талаар бид албаны хүнээс тодрууллаа.

/"Улаанбаатар смарт карт" ХХК-ийн тээврийн үйлчилгээ зохицуулалтын хэлтсийн дарга/ Ц.Түвшинжаргал:

-

-Цонх мөстөж, цантах нь тухайн аж ахуй нэгжийн асуудал. Тэдний автобусны дулаалга, цэвэрлэгээ ямар байхаас хамаарна. Манай компанийн хувьд   Нийслэлийн тээврийн газар, “Эхо мн ” компаниудтай хамтран буудал автоматаар  зарлах ажлыг 10 дугаар сарын 10-наас хойш  хэрэгжүүлээд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд туршилтаар  эхний байдлаар цацсан.Энэ явцад зарим автобусны буудлуудыг алдаатай зарлах, гацах  явдал гарч байсан учраас сайжруулах ажлууд шат дараатай хийгдээд явж байна.  Энэ ажил дээр хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол манай нийтийн тээврийн автобуснууд  олон жил ашиглагдсан, удаан үйлчилснээс болоод чанга яригч, хөгжмүүдийнх нь оролтууд ажилдаггүй болчихсон байдаг. Байх ёстой стандартын өөрчилснөөс болж суурилуулалт хүндрэлтэй, гарсан гэмтлийг засварлах шаардлага үүсээд явж байгаа.  Мөн жолооч нар санаатай  болон санаандгүй байдлаар тухайн холболтыг хөгжим сонсох гэх мэтчилэн янз бүрийн шалтгаанаар салгаж буй асуудлууд гарч байна. Бүх нийтийн тээвэрт энэ төхөөрөмж бүрэн хүрэлцээтэй суурилуулагдаад бэлэн болсон.

Цонх нь битүү цантсан автобусны суудал бүрийн баруун, зүүн талд автобусны картаараа хуссан эсвэл бээлий болон гараараа гаднах үзэгдэх орчноо харах гэсэн ор мөр том жижиг харагдах нь үнэхээр хүндрэлтэй байгаагийн нэг жишээ.

Монгол Улсын иргэдийн тэн хагас нь Улаанбаатар хотод амьдардаг. Гэтэл эдгээр иргэд өдөр бүр асуудал, бухимдалтай байдаг нь цахим ертөнцөөс илхэн харагдана. Гэтэл дайны  хажуугаар дажин гэгчээр дахин нэг асуудал нэмэгдсээр өдөр хоног өнгөрч байна. Буух ёстой буудлаасаа өнгөрөх мэдээж ямар зорчигчид таатай байхгүй. Төрийн хяналт тавьдаг байгууллага нь ажлаа хийж, автобусны компаниуд үйлчилгээгээ сайжруулахыг цаг хугацаа шаардав. Иргэд мөнгөө төлж зорчдог...


Сэтгэгдлүүд

  • albaker

    2018-03-08

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com