Б.Мөнхцэцэг: Өөрийгөө толинд харахаас ч уур хүрдэг байсан


2018-01-29 00:15:31 4

Сэтгүүлч Б.Жаргалцэцэг

Гаднах гоо сайхнаа өөрчилж өөрийгөө ялан дийлж цахим ертөнцөд “Cherry Muunuu”s Page” хуудсаараа багагүй олонд танигдаад буй Б.Мөнхцэцэгтэй арьс арчилгааны талаар ярилцлаа.

Сайн байна уу. Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө уншигчдад товчхон танилцуулахгүй юу?

-Сайн сайн байна уу. Баярлалаа, уншигчддаа ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Б.Мөнхцэцэг гэдэг. Ерөнхийдөө Мөөнөө гэх нэрээр минь хүмүүс мэддэг дээ. Хятад хэлний орчуулагч, багш мэргэжилтэй.

Та өөрийгөө хэрхэн ялан дийлж, өөрчилсөн талаар яриагаа эхлэе?

Миний нүүрэн дээр өсвөр наснаас эхлээд маш их батга гардаг байлаа. Эхэндээ өсвөр насных гэж бодож байтал оюутан болоод бүр их нэмэгдсэн. Энэ хугацаанд батганд сайн гэх бүхий л зүйлсийг хэрэглэж үзсэн боловч надад нэг нь ч үр дүн өгч, сайн нөлөө үзүүлээгүй. Ингээд Хятадад сурч байхад ус солигдоод бүр л ихссэн. Сүүлдээ өөрийгөө толинд харахаас ч уур хүрдэг юм байна лээ. Гэхдээ өөрийгөө өөрчлөхөд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл бол миний ээж. Ээж минь надад их санаа тавьдаг ч гэсэн багын хэнэггүй хүүхэд байсан болохоор тоодоггүй байв. Хэсэг хугацааны дараа ээжийнхээ зөвлөснөөр “дотроосоо” ургамал ууж, гаднаасаа арьсаа арчилж эхэлсэн. Хүн чинь бага багаар өөрчлөгдөх тусам өмнө нь ямар байснаа мартчихдаг юм билээ. Тэгээд хэдэн сарын дараа өмнөх зурагнуудаа хартал би ийм байсан юм уу гэж үнэхээр ихээр гайхсан даа.

Та яагаад “Cherry Muunuu”s Page” хуудсыг нээхээр болов. Хэзээнээс эхэлж нээсэн бэ?

Өнгөрсөн 2016 оны гуравдугаар сарын 5-ны өдөр энэхүү хуудсаа нээж байлаа. Энэ өдрийг би хэзээ ч мартдаггүй юмФэйсбүүкт охидын арьс арчилгаа, нүүр будалттай холбоотой олон групп байдаг. Группд охидын ихэнх нь арьсны асуудалтай байна, яаж зүгээр болгох уу, юу хэрэглэх вэ гэсэн постууд ихээр харагддаг байсан л даа. Ингээд би нэг өдөр группд өөрийнхөө анх ямар нүүртэй байсан одоо ямар нүүртэй болсон гээд харьцуулсан зургаа тавьсан юм. Гэтэл хэдхэн секундийн дотор маш их хандалт авсан. Тэгээд л хуудсаа нээж хүмүүст зөвлөгөө өгч эхэлсэн. Хоёр хоногийн дотор 5000 гаруй хүн надтай холбогдож би бүгдэд нь тус бүрчлэн хариу өгсөн. Ингээд л одоог хүртэл хөтөлж явсаар л байна.

Дотор эрхтний толь бол нүүр юм

Ер нь нүүрэн дээр гарч байгаа батга ихэвчлэн юунаас болж гардаг юм бэ?

Дотор эрхтний толь бол нүүр. Та хэдийгээр “Би эрүүл” гэж хэлсэн ч таны нүүрийг хараад юу чинь өвдөөд байгааг мэдчихдэг. Хамгийн эхэнд хоол хүнсний буруу хэрэглээнээс болж гардаг. Мөн өөрийн арьсны онцлогт таарахгүй бүтээгдэхүүн хэрэглэх, өөх тостой болон шарсан, хуурсан зүйл идэх гэх мэт ер нь маш олон асуудлаас болж гардаг.

Тэгвэл охид бүсгүйчүүд хамгийн түрүүнд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

Аль болох эрүүл хооллох хэрэгтэй. Гэхдээ зарим хүмүүс эрүүл хооллох гэхээр маш их зарлага гарна гэж ойлгодог. Жишээлбэл, миний хувьд чихрэнд дуртай хүүхэд байсан. Тэгээд сүүлдээ өөрийгөө өөрчлөхийг маш их хүссэн учраас дуртай зүйлээсээ хүртэл татгалзаж, арай бага чихэртэйг нь сонгодог болсон юм. Магадгүй би чихэр ихтэй шоколад идэх биш какао ихтэй хар шоколадыг сонгодог болсон. Тиймээс өөрийгөө хайрлаж эрүүл байхыг хүсэж л байвал өөрийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй. Шарсан хуурсан, хайрсан зүйлс идэхгүй байх, чихэр ихтэй будагтай ундаа уухгүй байх, халуун ногооноос бүр татгалзах хэрэгтэй.

Сүүлийн үед цахим ертөнцөөр арьс арчилгааны мэдээллүүд “түмээрээ” гардаг болсон. Тиймдээ ч охид бүсгүйчүүд цахим ертөнцөд байршуулсан зөвлөгөө эсвэл найзуудынхаа зөвлөсөн бүтээгдэхүүнийг аваад хэрэглэчихдэг. Гэтэл энэ нь өөрт нь таардаггүй. Энэ тал дээр?

Тэгэлгүй яах вэ. Тиймээс арьсаа хамгийн түрүүнд оношлуулж байж өөрт таарах бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хамгийн зөв байдаг. Хүний арьс маш эмзэг байдаг учраас буруу бүтээгдэхүүн болон хямдхан зүйлс хэрэглэвэл сүүлдээ бидний арьс хүлээж авахаа больдог. Тиймээс үнээ дагаад чанар гэх зүйл бас байдаг юм. Сурагч ахуйд бидний арьс арчлах шаардлагагүй байсан бол насанд хүрээд ирэхээр арчилгаа шаарддаг болно. Залуу насандаа арьсаа зөв арчилж чадахгүй бол нас ахиад ирэхэд бидний арьс дахин төлждөггүй юм.

Танай хуудсанд маш олон үр дүнгээ өгсөн зураг байсан. Та бас модель сонгож үр дүнг харуулсан байсан. Энэ талаараа уншигчдад сонирхуулаач?

Би 2016 оны гуравдугаар сарын 5-ны өдөр хуудсаа нээж зургаан хоногийн дараа буюу 3 дугаар сарын 10-ны өдөр таван модель болох хүмүүсээ сонгон авсан юм. Яагаад модель сонгож авсан бэ гэхээр би өөрөө бодит үр дүн хэдий дахин үр дүн гарна гэж батлахын тулд моделиудаа сонгосон хэрэг. Моделиуд бүгд арьсны асуудалтай байлаа. Нүүрний бүх хэсгээр эрүү, хацар, дух цаашлаад хүндэрсэн нь хүзүү рүүгээ орсон байлаа. Тухайн хүмүүст би зөвлөгөөг нь өгч хувиасаа бүтээгдэхүүн үнэгүй гаргаж эмчилгээг нь хийлгэсэн юм. Харин яг эмчилгээ хийлгэхээс өмнөх болон дараах зургийг нь харьцуулахад маш их ялгагдаж байсан л даа. Тиймээс бодит үр дүн хамгийн чухал.

Өдөр бүр шинэ зүйлийг турш

Нууц биш бол яг юу хэрэглэж ийм сайхан эрүүл арьстай болсон юм бэ?

Хамгийн эхлээд би өөрийн идэж байгаа хоолондоо анхаарсан. Ихэнхдээ шөлтэй хоол идэж хуушуур, пирошкиг хорьсон. Мөн чихэртэй ундаа, чихэрлэг бүх төрлийн зүйлсийг өмнө иддэг байснаасаа арай бага багаар иддэг боллоо. Ингээд сүүлд нь ээж минь надад зөвлөснөөр алое гель гаднаасаа мөн скраб хэрэглэж дотроосоо ханд уусан.

Батганы соривыг арилгахад амархан

Хэр удаан ингэж эмчилгээ хийлгэв?

Уг нь бол гурван сар тасралтгүй хэрэглэх ёстой байдаг. Гэхдээ би их хэнэггүй хүүхэд байсан болохоор эхэндээ тоодоггүй байлаа. Дуртай үедээ хэрэглэчихээд л дуртай дургүй л хандаа ууж, алое гелээ түрхдэг байв. Гэтэл удалгүй миний нүүрэн дээр гарсан зүйлс эрс багассаныг би утсан дээрх зургаа хараад мэдсэн. Түүнээс хойш яг цагаа барьж хэрэглэдэг болсон доо.

Эмчилгээ хийлгэсний дараа батганы сорив гэх хэцүү зүйл гарч ирдэг. Үүнийг хэрхэн арилгах вэ?

Батганы сорив бол арилахад хамгийн амархан. Ерөнхийдөө сорив үлдэнэ гэдэг чинь арьс чинь үхжиж байна гэж ойлгох хэрэгтэй. Харин залуу охидын арьс бол нөхөн төлжих хангалттай чадвартай. Тийм учраас охид үхэжсэн арьсаа скрабаар долоо хоног 1-2 удаа угааж цэвэрлэх хэрэгтэй. Скрабаа сонгохдоо өөрийн арьсанд тохирсонг сонгох нь хамгийн чухал.

Таны хувьд “Cherry Muunuu” хуудсаараа багагүй олонд танигддаг болсон шүү дээ. Тэгвэл цаашид өөр зүйл туршиж, эхлэх бодол бий юу?

Хуудсаа нээснээс хойш гурван ч удаа сургалт явуулсан. Сургалт нь тийм ч үнэтэй биш. Охид бүсгүйчүүд их ирж суусан. Зөвхөн арьс арчилгааны талаар яриад зогсохгүй, өөрийгөө хэрхэн өөрчлөх, юунаас эхлэх гэх мэт олон зүйлийг бид сайхан ярилцсан. Мөн утсаар мэдээлэл авч байна. Бас 2-6 цагийн хооронд оффис дээрээ хүмүүсийг хүлээн авч үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг байгаа. Цаашид олон олон зүйл хийхээр төлөвлөж, бодож байна.

Охид бүсгүйчүүддээ хандаж сайхан эрч хүч өгөх урмын үгсийг хэлж болох уу?

Би өдөр бүр шинэ зүйлийг турших үнэхээр дуртай. Жишээлбэл, чи хичээлдээ өдөр бүр нэг замаар явдаг бол маргааш өөр газраар тойроод яв. Өдөр бүр нэг замаар явснаас нэг өдөр арай өөрөөр байгаад үзэх хэрэгтэй. Чи өдөр бүр хар кофе уудаг бол маргааш сүүтэйг нь уугаад үз. Амьдрал гайхалтай баялаг учраас үргэлж эрч хүчтэй байгаарай. 


Сэтгэгдлүүд

  • Muunuu

    2018-02-03

    Facebook deer cherry muunuu’s page geed bga shvv

  • Хишгээ 91169919

    2018-02-01

    Миний хүү одоо 18тай нүүрэн дээрнь маш их юм гардаг бүх сайн гэсэн юмыг хэрэглэж үзсэн зөвөлгөа авах гэсэн юм яаж уулзах вэ

  • zochin

    2018-01-30

    mundag busgui bna daa.

  • Ичинхорлоо

    2018-01-29

    Сайн байна уу энэ ханд гэж юуны ханд вэ