Тэр амьдралын “хүү”


2018-01-28 12:07:38 1

Сэтгүүлч Б.Жаргалцэцэг

   Тамирчин бүр адилхан хүсэл мөрөөдөлтэй байдаг ч харин тэдний их спорттой холбогдсон зам харилцан адилгүй. Харин түүний хувьд ухаан орсон цагаасаа л спортыг мэдэрч өссөн нэгэн. Таван настайгаасаа эхлээд таеквондогоор тасралтгүй 15 жил хичээллэж энэ спорттойгоо нөхөрлөж байна. Түүнд ялагдлаас ялах нь мэдээж их бий. Гэхдээ тэр ялалтыг асар их зүтгэл, асар их тэвчээрээр хөглөж ийн яваа. Улсын таван удаагийн аварга, спартакиатын аварга, олон улсын хэмжээний мастер гээд амжилтууд түү энгэрт гялалзана. Түүнийг гэр бүл, найзууд нь Тулгаа, Төрөө бүр хэл Тээёоо ч гэж дууддаг. Бидний нийтлэлийн гол дүр Арын сайхан хангай нутгийн уугуул Гантөмөрийн Төртулга.

Бяцхан таеквондочин

  Тэрбээр багадаа бумбагар зөөлхөн хацартай, махлаг бор хүү байсан аж. Мэргэжил эзэн хоёр зохицсон гэлтэй өмссөн тобо (таеквондогийн хувцас) нь хүртэл ихэд зохисон харагдана. Төртулгын хувьд 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Гантөмөрийн бага хүү болон мэндэлсэн аж. Төрөө багадаа урлагийн сургуульд орж “дуучин эсвэл жүжигчин болно” гэж нууцхан мөрөөдөж явжээ. Гэвч тэр л үед түүний ирээдүйг өөрчилсөн гэж хэлж болох нэгэн эргэлт гарч, урлагийн амьдралаар замнаж, авьяаслаг дуучин болох мөрөөдөл нь эрс өөрчлөгдсөн байдаг.  Мөрөөдөл нь ийн өөрчлөгдөхөд түүний аав, төрсөн ах (мөн таеквондогийн мастер) хоёр нь хүчтэй нөлөө үзүүлсэн юм билээ. Ингээд удам дамжсан бяцхан тамирчны хамгийн анхны спортын суурь “Арслан” клубт тавигджээ. Таван настайдаа таеквондогийн багш С.Ган-эрдэнэд шавь орж, клубээсээ хамгийн бага нь байсан ч хамт бэлтгэл хийдэг ах нартайгаа эн зэрэгцэн адилхан хичээллэж хичээсээр. С.Ган-эрдэнэ багш бол тэр үедээ ёстой л толгой цохиж явсан багш нарын нэг нь гэдэг. Дашрамд дурьдахад Ганаа багш олон ч бахархлуудыг төрүүлсэн дээ. Хамгийн анхныхаа тэмцээндээ орохдоо зургаахан настай байсан тэрээр таеквондо гэгдэх спортыг хангалттай сайн мэдэхгүй ч багшийнхаа зааснаар хүнд хүнд цохилт хийж  анхны медалиа авч амжилтын их гараагаа тавьжээ.

Г.Төртулга “Би өдөр бүр хичээлээ тараад клуб рүүгээ явдаг байлаа. Бараг зуршил болсон гэх үү дээ. Бэлтгэлээ хийж дууссаны дараа А,Б суулт буюу сунгалтын дасгалаар шахуулна. Сунгалтыг маш их хийдэг байсан болохоор бас л нулимс гарах шахна шүү дээ. Багадаа ч яах вэ уян хатан, сунгалттай байсан болохоор гайгүй амархан санагдддаг байсан юм. Тэгээд жилээс жилд л ер нь сунгалт хийхэд маш хэцүү болдог байлаа. Өөрсдийн мэдэх хамгийн богино дуугаа арван секундын дотор дуулдаг байсан. Дуугаа дуусаж байж сунгалт дуусна. Би ч өөрийнхөө мэддэг дууны дахилт тэгээд маамуу нааш ир гээд дууг бараг үглэдэг байлаа. Энэ үед  ч зорилгоосоо хэзээ ч ухръя гэж бодож байгаагүй ээ. Учир нь хамт бэлтгэл хийдэг ах нартайгаа  зовсон ч, жаргасан ч, өвдсөн ч тэр бүх зүйлийг би ганцаараа биш хамтдаа мэдэрч түүнээсээ урам зориг авдаг байсан юм” .

Спортын дэд мастер Төртулга

     Арван зургаахан насандаа спортын дэд мастер болов. Оросын холбооны улсын Саха хотод болсон хүүхдийн дөрөвдүгээр их наадамд оролцож  Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан гээд түүний олон шагнал энэ болзолыг хангуулав. Энэ наадамд Монголоос ганцхан тамирчин явсан нь Г.Төртулга. Түүний аав нь дасгалжуулагчаар хамт явсан бөгөөд тэмцээнд орохдоо жин хасах, нэмэх гэх мэтчилэн янз бүрийн бэрхшээл тохиолддог ч тэр болгонд нь дэм тус болдог байж.

Харин түүний ээж Л. Нарантуяа: Өөрийнхөө дуртай спортоор явж байгаад баяртай байдаг.  Зурагтаар ер нь дандаа л спортын мэдээ, нэвтрүүлэг үзнэ. Ер нь гэр бүлд спортын хүн байна гэдэг тэр айлд маш сайхан эерэг энергийг авчирдаг даа.

 “Тэмцээндээ орохоос өмнө жингээ хасах байсан учраас урдаа варень тавьчихаад л өөр юу ч идэж болохгүй, ааваас хааяа нууж ундаа уучихаад сүүлд нь айгаад л байдаг байсан. Бусад хүүхдүүд зөндөө их амттай юм идээд л би идмээр санагддаг ч болохгүй хааяа тэвчихгүй идчихдэг л байж билээ. Алдар нэрд хүрэхэд амар байгаагүй ээ. Мэдээж миний хүсэл, зорилго, хичээл зүтгэл, гэр бүл, найзууд, багш гээд бүгд нөлөөлсөн” гэж түүнийг дурсахад нүдэнд нь бахархлын оч гялалзах шиг болсон юм.

Таеквондочин Цагдаа

    Төртулга ирээдүйн мэргэжлээ сонгох цаг нь болжээ. Түүний өвөө, эмээ, аав, ах, бэр эгч нь бүгд цагдаагийн байгууллагад ажилладаг хүндтэй хүмүүс. 18 настайдаа Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 84 дүгээр сургуулийг дүүргэж, гэр бүлийнхнийхээ мэргэжлийг өвлөж авахаар “Хууль сахиулахын их сургууль”-д элсэн оржээ.

Г.Төртулга “1997 он билүү дээ таван настай бяцхан хүү аавынхаа гарыг чанга гэгч нь хөтөлчихсөн Академи руу орж байснаа санадаг юм. Тэр үед зөндөө их хөлс л үнэртэж байсан даа, гэхдээ тэр хөлсний үнэрэнд их дуртай, дотно санагдаад байдаг.

Ийнхүү энэ сайхан мэргэжлээрээ ард түмнийхээ энхийн төлөө “Цагдаагийн Ерөнхий Газрын - Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын нэгдүгээр албан”-д ажиллаж байгаа тэрбээр “Би таеквондотой үргэлж холбоотой байх болно. Ирээдүйд сайн тамирчин бэлтгэнэ” гэж хэлж байлаа. Таеквондо бол бусад спортыг бодвол илүү их шударга байдал, тэсвэр тэвчээр, эр зориг, оюун ухаан, хүнлэг чанар зэрэг бүхий л шалгуурыг шаарддаг гайхалтай спорт аж.

Түүний уран бүтээлээс мөн хүргье

 


Сэтгэгдлүүд

  • Mr Alex

    2018-04-22

    Зээлээ авахын тулд АТМ АТМ картаа ав Бид Английн болон АНУ-ын Юниверсал хакерууд бөгөөд бид BLANK ATM КАРТ card картыг бүтээсэн бөгөөд энэ нь үнэхээр хачирхалтай санагдаж болох боловч энэ нь бодит бөгөөд хууль ёсны бөгөөд Банк, эсвэл сайтуудаас зээл авахаа больсон. Энэ карт нь зээлээс хамаагүй дээр юм. Эдгээр картууд нь 10,000 долларыг эргүүлэн татах боломжтой. ГЭРЭЛ ЗУРГУУДАД ЗОРИУЛСАН Эдгээр картууд нь зөвхөн танд зориулагдсан юм. Бид энэ картанд томоороо амьдарч байгаа бөгөөд энэ карт нь биднийг дэлхийн тэрбумтнуудыг бүтээсэн тул бид танд зориулж бэлэн болгохыг хүсч байна. Энэ карт нь дэлхийн аль ч хэсэгт ажиллах боломжтой дансны дугааргүй байна. Зөвхөн энэ картыг эдлэхийг хүсэхгүй байгаа тул бид зөвхөн энэ картыг өгөх болно. Бид санхүүгийн бүх зовлон зүдгүүрийг өнгөрсөн зүйлийнхээ төлөө хийхэд бэлэн байна. Хэрэв та санхүүгийн асуудлыг шийдэхэд үнэхээр бэлэн боллоо. Дараа нь хайх, хоосон карт авах хүсэлт тавина уу. И-мэйл хаяг: Alexblankatmcards@gmail.com Whatsapp холбоо: +1 (610) 6343682 & +2348103478778