“Магнай трейд” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт хүргүүллээ


2018-01-16 15:11:48 3

Сэтгүүлч Г.Насанбаатар

   Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ шатахууны хомсдол үүсэж, үнэ нэмэгдсэн асуудлын талаар мэдэгдэл хийж, зарим аж ахуйн нэгж, байгууллагуудад хатуу анхааруулга өглөө.

Тодруулбал, өнгөрсөн оны хоёрдугаар сард Хамтарсан зөвлөлийн  хурлын дараа үнэ нэмэхгүй байх шийдвэр гарсан ч “Шунхлай трейдинг”, “Магнай  трейд”, “Петровис” зэрэг компанууд үнээ нэмсэн асуудал гарч байжээ. Энэ үйлдлийг зогсоох  Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу зарим шатахуун импортлогч үнээ буулгаж эхэлсэн байдаг.

ШӨХТГ-ын дарга Б.Лхавга “Магнай Трэйд”, “Тэс  петролиум”, “Сод Монгол групп” зэрэг  компаниудад гурван ажлын хэсэг гарч шалгалт хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, компаниуд “хомсдол үүсгэх”, “засвартай” гэх нэрээр жижиглэнгийн борлуулалтанд хязгаарлалт хийсэн үйлдэл нь өрсөлдөөний тухай хуулиар  картилын шинжийг агуулж байгаа учраас зөрчлийн хэрэг гэж үзэн шалгаж эхэлсэн” гэв.

Мөн зарим аж ахуй нэгжийн эрхийг түтгэлзүүлэх санал гаргаж байгаа аж.  Тухайлбал, “Магнай Трэйд, компанийг хоёр удаа хамтарсан зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн тул,  эрхийг цуцлах саналыг “УУХҮЯ”-д тус байгууллагаас өнөөдөр хүргүүлж буйг тус газраас онцоллоо.

Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулиар картил болох нь тогтоогдвол тухайн бараа бүтээгдэхүүний жилийн борлуулалтын орлогын зургаа хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний торгууль шийтгэл ногдуулах юм байна.

ШӨХТГ-ын дарга Б.Лхавга “Хамтарсан зөвлөл хуралдсанаас хойш ямар нэг үнэ, тариф нэмэхгүй, хязгаарлалтаа зогсоо гэдэг удаа дараа шаардлага тавьсаар байтал, аж ахуйн нэгжүүд үл тоон хязгаарлалтаа хийсэн. Бензин байхгүй, шатахуун станц эвдэрсэн засвартай гэх мэт, ямар нэгэн шалтаг, тайлбар хэлж хомсдол үүсгэн,  иргэдийн бухимдуулж буй үйлдлийг Хэрэглэгчийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хэрэг үүсгэж холбогдох бүхий л ААН-дэд зөрчлийн хэргийг үүсгэсэн” гэв. 


Сэтгэгдлүүд

  • jvmpee

    2018-01-20

    Zorchil vvsgeed torgoj arga hemjee avch chadah yy? Yag tegj haragdaach salaavch vmheed l vldeh biz

  • Zochin

    2018-01-19

    Zuv shtee

  • zochin

    2018-01-16

    bolj muu hognuudiid. odoo tesd bas shaardlaga hurguuleh heregtei.