Хан-Уул дүүргийн эмнэлгүүдэд утлагын аппарат бэлэглэлээ


2018-01-09 18:41:15 0

Сэтгүүлч Г.Насанбаатар

  “Минт Интернэшнл” групп өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 20 ширхэг утлагын аппарат мөн уг дүүргийн 15-р хорооны Өрхийн эмнэлэгт зургаан аппарат тус тус хандивлалаа.

Тодруулбал, хүйтний улиралд агаарын бохирдол эрс нэмэгдэж буй ийм үед бага насны хүүхдүүд томуу томуу төст өвчнөөр өвчлөх нь ихэсдэг. Мөн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, зарим тохиолдолд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг талаар мэргэжилтнүүд ярьж байна. Иймээс ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Минт Интернэшнл” групп 26 ширхэг утлагын аппарат бэлэглэж байгаа нь энэ аж. “Ингэснээр бага насны хүүхдүүдийн  эрүүл аюулгүй орчинд амьдрах, эмчилгээ авах эрхийг хамгаалахад томоохон түлхэц үзүүлж байна” гэж  тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд онцолж байсан юм.