С.Дөлгөөн: Эрүүл мэнд, гоо сайхны асуудлаа та өөрөө шийдэж чадна


2019-10-24 08:25:42 3

  Хүн төрөлхтөний мөнхийн тэмүүлэл болсон залуу нас, гоо үзэсгэлэнгийн төлөөх тэмцэл өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хурцдаж, техник технологийн хөгжил, шинжлэх ухааны ололтуудыг ашиглан санаанд оромгүй өөрчлөлтүүдийг авчирч буй эрин үед бид амдарч байна. Ганцхан удаагийн тарилгаар арьсаа толийлгож, үрчлээгээ арилгаж, нүд эсвэл хамраа хэдхэн цагийн дотор хүссэнээрээ өөрчилж болох боломжийг ч бидэнд олгож байна.

Гэхдээ асар их мөнгө, боломж, өөрчлөлтийг авчрах энэ зах зээлээс илүү эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийж, байгалийн, аюулгүй аргаар гоо сайхан, залуу насаа хадгалж үлдэх тенденц дэлхий даяар газар авч буй. Дорнын ард түмний ахуй соёл, өөрсдийгөө эм хэрэглэлгүйгээр анагаах ухаанд харин гоо үзэсгэлэн, эрүүл мэндээ удаан хадгалах, өөрс  дийгөө илүү залуу, чийрэг байлгах аргуудыг хэрэглэсээр иржээ. 2000 гаруй жилийн түүхтэй, Хятад төдийгүй Япон, Вьетнам, Сингапур зэрэг Азийн олон оронд өнөөг хүртэл өргөн хэрэглэгддэг эмчилгээ, гоо сайхны нэгэн арга бол гуаша иллэг билээ.

Өдгөө Хятадад гуаша иллэгийн техник, аргаар мэргэшиж нэрд гарсан, гуаша эмчилгээний No1 мэргэжилтэн, холограф гуаша болон холограф судлалын гуашагаар гоо сайхан, эрүүлжих аргыг үндэслэгч Жан Шиүчин профессорын гарын шавь, мэргэжлийн ахлах зэрэгтэй, олон улсад багшлах эрхтэй,  Монгол, Хятад, Солонгос, Европт гуаша иллэгийн мэргэжлийн хичээлийг зааж буй С. Дөлгөөнтэй бид ярилцлаа.

-Одоогоос гурван жилийн өмнө та  анх гуаша иллэгийн хичээл зааж байсан үеийг бодвол Монголд хүмүүс энэ талаар харьцангуй мэддэг болжээ.  Гуаша гэж чухам юу болох, ямар ач тустай эмчилгээ вэ гэдэг дээр мэргэжлийн хүний хувиар юуг онцолж хэлмээр байна вэ?

-Гуаша иллэгийн ач тусын тухай би өмнөх ярилцлагууддаа ч хэлж байсан даа. Энд цухас дурдвал, хүний бие махбодын эрхтэн болгоны харгалзах судас, судлын цэгт энерги сайтай хаш чулуугаар арьсыг хусаж, эд эсийг цочроож, арьсаар дамжин биеэс хорыг гадагшлуулснаар дархлаа сайжирч, бүх биеийн цусан хангамж сайжирч, улмаар өвчин эдгэрэх нөхцөл бүрддэг. Нүүрний гуашаны тухайд гэхэд арьсыг хэсэгчлэн цочроож, гуашадсаны дараа арьсны нүх сүв онгойж, хөлс бохирдлыг гадагшлуулж, нарийн болон хялгасан судсуудыг тэлж, цусны эргэлтийг сайжруулах, цусны жижиг эргэлтийг дэмжиж, тунгалгийн урсгалыг идэвхжүүлж, хүний нүүрний төрөлхийн өнгө сэргэж арьсыг уян хатан залуу болгоно гэсэн үг.

Гуаша эрүүл мэнд, гоо сайханд ямар ач тустайг жишээгээр хэлье л дээ. Орчин үеийн хүмүүс гар утас, таблет удаан хугацаагаар хэрэглэж буйгаас хүзүүний шохойжилт газар авч байна. Цаашлаад нуруу хөших, хуян хөөрөх, өтгөн хатахгээд бидний амьдралын хэв маягаас үүдэлтэй олон өвчнийг гуаша иллэгийг зөв, тогтмол хийснээр эдгээж болно. Цаашлаад даралт харваснаас болоод нүүр нь саажсан, мэдрэлийн ачааллаас үүдэлтэй мурийлт, татсан хүн гуашаг зөв, тогтмол хэрэглэснээр эрүүл болж байна.

Нэгэнт л бид технологийн дэвшил, ухаалаг гар, таблетын хэрэглээнээс зугтаж чадахгүй бол хор нөлөөг нь арилгах, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах арга техниктэй болчих нь зөв.

-Гуашаг хийхэд “Зөв, тогтмол” гэдэг үгийг та онцолдог. Нөгөө талаас бичлэг хараад, эсвэл хүн иллэг хийж байгааг хараад сурчихна гэдэг хандлага байна. Та энэ тухайд юу зөвлөх вэ?

-Эд эсэд нөлөөлөх, эдгээх гэхээр мэдээж  онолын мэдлэг, дадлага туршлага хэрэгтэй. Хүний бие махбодын эрхтэн болгоны харгалзах судас, судлын цэгийг хусах гэхээр хамгийн наад зах нь энэ судлууд хаана байгааг мэдэх хэрэгтэй болно.

Харахад амархан санагдаж мэдэх ч хэн ч зүү, төөнүүрийг дур мэдэн хийхгүйтэй л адил юм. Тиймээс мэргэжлийн багшаар заалгах, дараа нь бататгах, тэгээд тогтмол, зөв техникийн дагуу хийх чухлыг онцлоод байгаа хэрэг л дээ.

Харин үйлчилгээ авч байгаа бол хүнд хийх эрхтэймэргэжлийн гоо сайхны сургалтанд хамрагдсан эсэхийг та өөрийнхөө аюулгүйн үүднээс лавлах хэрэгтэй, гуаша үйлчилгээ хийж байгаа хүн, уламжлалын эмч, хятад эсвэл өвөрмонгол хүн болгон мэргэжлийн гуаша хийдэг, сайн дадлагажсан гэж ойлгож болохгүй л дээ. Энэ нь эмч бүр шүд авч чадахгүйтэй л ижил ойлголт. Жишээ нь: Хүний нүүрэн дээрх асуудал, илрэх шинж, арьсны онцлог гээд бүгд өөр бүтэцтэй байхад зөвхөн өөртөө хийж сурах сургалтанд суусан хүн хүнд заах, хүнд гуаша хийгээд явах нь үнэхээр боломжгүй, эрсдэл маш өндөр. Эрүүл мэнд, гоо сайхнаа даатгаж байгаа учир та иллэг, эмчилгээ хийж байгаа хүний хаана, ямар сургууль, сургалт төгссөн, ямар сертификат авсан гэдгийг харах эрхтэй, харах ч ёстой.

Гуаша эмчилгээний нэг номерын мэргэжилтэн, холограф гуаша болон холограф судлалын гуашагаар гоо сайхан, эрүүлжих аргыг үндэслэгч Жан Шиүчин профессор гэхэд ганцхан монгол шавьтай, тэр нь би. Өвөрмонголоос гэвэл ганцхан эрэгтэй зөвхөн биеийн гуаша хийдэг шавь бий. Мэргэжлийн сургалт явуулаад, бүгд бүртгэлтэй, эргэх холбоотой ажиллаж байнга мэдээлэл солилцож, бас давхар суралцуулах тогтолцоогоор шавь нараа бэлддэг. Ингэж улам сайн дадлагажиж байж БНХАУ-ын бүртгэлтэй шалгалтыг өгч QR кодтой олон улсад заах эрхийн гэрчилгээгээ авах гэх мэтчилэн нарийн зүйлүүдбайдаг тул та өөрөө л өөртөө эзэн байж салон, багшаа зөв сонгох хэрэгтэй.

-Монголд гуаша массажны үйлчилгээ явуулдаг гоо сайхны газар, гуаша заана гэсэн сургалт цөөнгүй байна. Бас гуаша ялтас ч олон төрлөөр зардаг. Гэтэл аль нь сайн бэ гэсэн асуултыг хүмүүс асуудаг?

-Сайны хажуугаар саар нь ч байна. Уламжлалт гуаша, орчин үеийн гуаша гэж яриад байна. Энэ бол төөрөгдөл. Хүний нүүрний бүтэц, эд эрхтний байрлал өөрчлөгдөхгүй учир мэргэжлийн стандартад нийцсэн гуаша ялтас ердөө л ганц төрөл л байхад хангалттай байдаг. Харин хүний биеийн онцлог, нүүрний бүтэц, арьсны онцлог, асуудлаас болоод гуашагаар хэрхэн тохиргоо хийх, гуашаны даралтыг хэрхэн тааруулах, мяраалаг эсвэл жижиг нүүр, ази  болон европ нүүрэнд барилтууд өөр болж ирдэг, мэдээж  барих ёстой дэг, мөрдөх журам бас бий. Түүнийг үл тоож болохгүй.

Хүмүүс зарим зүйлд туйлшрамхай хандах нь бий. Хаанаас ч хамаагүй ялтас аваад, хэнээр ч хамаагүй заалгаад сурчихна гэж бодох, эсвэл онол мэдлэггүй, туршлагагүй атлаа хүнд дур мэдэн иллэг хийх нь ч байна.

Гуаша ялтасны стандартын хувьд судасны судлын цэгээр дамжуулан эмчлэхэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг материалыг сонгон авч хэрэглэх нь үр дүнтэйг шинжлэх ухаанаар тогтоогдсон зүйл. Тиймээс хүний биед хэрэгтэй кальци, кали, магни, төмөр, цайраас тогтсон эрдэст сайн чанарын хаш чулуу нь хүний биедцус төлжүүлэх, яс бэхжүүлэх, булчин шөрмөсийг суллах, судасны бөглөрлийг арилгах, даралт тогтворжуулах, цусан дахь өөх тос, сахарын хэмжээг бууруулах гээд олон ид шидтэй, бие организмд хэрэгтэй чухал элементүүдийг нөхөж өгдөг гайхалтай нөлөөтэй. Харахад хэлбэр дүрс нь ижил юм шиг боловч нимгэн, нүүрэнд таарах стандарт хэмжээ алдагдсан шил, пластик материалын найрлагатай гуаша ялтас нь үр дүн гарахгүй, таталт хийж болохгүй гар хальтирах, нүүрний хэсэг бүрт таарахгүй байх жишээтэй. Тиймээс сургалтандаа зөвхөн БНХАУ-ын уламжлалт анагаах ухааны хүрээлэнгээс батлагдсан, стандартад нийцсэн хаш чулуун ялтас, зориулалтын гуашаны тосоор мэргэжлийн гуаша сургалтыг явуулдаг.

-Монголд анхлан гуаша массажийг нэвтрүүлж, танхимын сургалт явуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ сургалтынхаа тухай хуваалцаач?  

-Сүүлийн таван жил би Бээжин, Шанхайд сурч ажиллаж, одоо бол Европт суурьшиж байна. Монголд цөөн хоногоор ирж очихдоо танхимын сургалт явуулахаас гадна өөртөө болон бусдад мэргэжлийн гуаша иллэг хийх массажистын сургалт, цаашлаад биеийн гуашаны сургалт, ахисан шатны сургалт, VIP онлайн хичээл ч заадаг. Шавь нартайгаа эргэх холбоотой байж, дадлагажуулж, чадваржуулах тал дээр байнга анхаарч, зохиогчийн эрхтэй гарын авлагаар ханган, мэдлэг мэдээллээ хоорондоо солилцсоор ирлээ. Мөн онолын мэдлэг эзэмшин хүнд гуаша хийж 2 жил гаран дадлагажсан, анхдагч шавь нараасаа сонгон өөртөө гуаша хийж сургах багшийн сургалтыг  Хятадын мэргэжлийн сургуулийн хөтөлбөрийн дагуу хамтран зохион байгуулж мэргэжлийн сертификаттай  найман багш бэлдсэн байгаа.Тэгэхээр монголд танхимын сургалтыг шавь нар минь цаашид явуулах болно.

Шавь нар гэснээс, сүүлийн үед гуаша массаж хийгээд мөнгө олж байна, заагаад өгөөч гэсэн санал ч ирдэг. Зөвхөн мөнгө олох, бизнес хийх боломж гэж харж байгаа хүнд хичээл заана гэдэг хүндхэн эд л дээ. Яагаад гэвэл мөнгө олохоос илүү өөрөө үнэхээр сонирхолтой байх хэрэгтэй, чадах, чадахгүй хүмүүс хүнд гуаша хийнэ, эргээд үр дүн гарахгүй байх, цаашлаад элдэв хүндрэл үүсэхийг ч үгүйсгэхгүй.

-Таны шавь нараас гуаша массаж хийж, үйлчилгээ явуулж байгаа нь одоо хэд байна вэ?

-Гуашаг анх Монголд зааж эхэлснээс хойш хүнд хийх массажистийн сертификаттай сургалтад 100 гаруй хүн суусан байна. Тэднээс 50 орчим нь өөрийн гэсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Жишээлбэл, “Саран”, “Гоолин”, “Гэрэлт”, “Гэгээ”, “Магнолиа”, “Жасмин”, “Жэйд” гээд хүнд гуаша массаж хийх эрхтэй салонуудыг  шавь нар минь амжилттай ажиллуулж байна. Өөртөө гуаша хийх сургалтад Монголоос болон гадаадаас 1000гаруй хүн суусан.

-Гаднын орнуудаас сургалтад тань суудаг байх нь?

-Монголд ирж сургалтад суух боломжгүй, гэхдээ өөрийн гоо сайхан, эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс, мөн харийн нутагт хүнд хөдөлмөр эрхлэх бус харин  өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж, тэнд гуаша иллэгний үйлчилгээ эрхлэх хүсэлтэй хүмүүст ч энэ сургалтаар дамжуулаад шинэ боломж нээж өгч байгаадаа  баяртай байдаг. Мөн гуаша иллэгийг мэргэжлийн түвшинд хийх гоо сайханчдад сургалт зохион байгуулдагаас тэд минь энэ чиглэлийн үйлчилгээгээ нэврүүлсэн нь цөөнгүй байна. Бариа засалчид, тэр дундаа Өвөрмонголын уламжлалт эмчилгээний эмч хүртэл өөрийн үйл ажиллагаагаа тэлэхдээ надаас сургалт авсан багагүй тоо бий. Гуаша иллэгийнхээ сургалтын зар, цаашлаад хүнд мэргэжлийн  гуашаны үнэн зөв мэдлэг, ойлголтыг түгээх үүднээс мэдээллүүдээ би “Dulguun guasha” гэсэн фэйсбүүк хуудсан дээрээ хуваалцаад явдаг. Ер нь европчууд энэ төрлийн үйлчилгээ, эмчилгээг их сонирхдог.

-Эрс тэс уур амьсгалтай, чийглэг биш, хүнсэндээ мах голчлон хэрэглэдэг гээд монголчуудын хувьд арьсны асуудал үүсэх нөхцөл цөөнгүй. Бүсгүйчүүддээ хандаж юу зөвлөх вэ?

-Нэг сонирхолтой судалгаа саяхан уншлаа л даа. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа, гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүндээ химийн 100 гаруй нэгдэл агуулсан зүйл хэрэглэдэг болсон гэж байна. Нөгөө талаар, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг агуулсан асар олон бүтээгдэхүүн, үйлчилгээ гарсаар буй. Таван минутын дотор үрчлээ тэнийлгэх тарилга, эсвэл долоо хоногийн хугацаанд нөсөө арилгах бүтээгдэхүүний орц найрлага хэр хүчтэй вэ, дээр нь эргээд үйлчилгээгээ удаан барих, эсэх, цаашлаад арьсанд хор нөлөө үзүүлэх үү гэдэг том асуудал. Хурдан үр дүнгээ өгөх, хүчтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ минь арьс болоод эрүүл мэндийн асуудлыг түр хугацаанд л дарах, гал унтраах зориулалттай зүйл. Гэтэл эрүүл мэнд, гоо сайханд тулгарсан нөгөө асуудал минь шийдэгдээгүй, эмчлэгдээгүй хэвээр үлдэж байгаа юм. Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд үрчлээтнэ, эргээд нөсөө гарч болно.

Өөрийнхөө жишээн дээр ярья л даа. Арьс минь өмнө нь эмзэг, Т хэсгээрээ тослогтдог байсан. Одоо бол ямар ч асуудалгүй, гоо сайхны бүтээгдэхүүн зохистойгоор хэрэглэхээс өөр онцгой арчилгаа шаардлагагүй болсон.

Арьс, биеийнхээ онцлогийг олж мэдэх, цаашлаад өөртөө тохирсон, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх, биедээ шим, тэжээл өгөх хүнсээ сонгох, дасгал хөдөлгөөн хийх зэрэг бидний амьдралыг олон талаар, сайн сайхнаар өөрчлөх цогц хэмнэл, бүхэл бүтэн философи юм шүү дээ. Тэгэхээр хоол хүнс, дасгал хөдөлгөөнөө, эрүүл аюулгүй байдлаар эрүүл мэнд, гоо сайхнаа хадгалах бүрэн боломжтой.

Дээр нь нэмж хэлэхэд, та мэргэжлийн түвшинд гуаша иллэгийг хийлгэснээр, эсвэл өөртөө мэргэжлийн түвшинд хийж сурснаар эрүүл мэнд, гоо сайхны асуудлаа бүрэн шийдэж, гоо сайхан, эмнэлгийн үйлчилгээнд зарцуулдаг мөнгөө хэмнэж, залуу насаа хадгалж үлдэж чадна гэдгийг амлах байна. Ер нь монгол эмэгтэй хүн бүр, монгол айл бүр гуашатай болж, өөрийнхөө болоод гэр бүлийнхээ эрүүл мэнд гоо сайханд санаа тавьж яагаад болохгүй гэж.

-Гоо сайхны хүчтэй эмчилгээ, бүтээгдэхүүнээс илүү нүүрний йог, бумба гээд олон төрлийн арга техник байна. Энэ бүхнийг гуашатай хэрхэн хослуулах вэ? Хоорондоо харшлах зүйл бий юү?

-Гуаша иллэгийн хамгийн гол давуу тал нь арьсны асуудлыг шийдэж, бүтцийг нь эрүүл, хэвийн болгодог. Эмзэгшилтэй, сэвх нөсөөтэй, үрчлээтэй арьсыг тууштай, зөв, тогтмол гуашадсанаар хэвийн болгоно гэсэн үг. Үүн дээр нэмээд та өөрөө шаардлагатай гэж үзвэл йог, бумба хэрэглэж болно. Хүн спортоор хичээллэхдээ эхлээд биеэ халааж, дасгал хөдөлгөөндөө бэлдэж байгаад өөртөө тохирсон дасгалаа хийдэг шүү дээ. Үүн шиг гуаша бол арьсны үндсэн бүтцийг хэвийн болгодог суурь эмчилгээ гэж хэлж болно. Арьсны эд эсийг цочроож, цусны эргэлтийг сайжруулан, нүх сүвийг нь нээж өгсөний дараа чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэвэл үр дүнтэй байх нь ойлгомжтой. Харин химийн орц ихтэй, хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэвэл сөрөг нөлөө гарч болзошгүй.

-Та өмнө нь Солонгост, Хятадад гуаша иллэгийн сургалт явуулж байсан. Одоо Европт хичээл зааж эхэллээ. Ер нь Барууны орнуудад гуаша иллэгийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Сүүлийн жилүүдэд Европ төдийгүй дэлхий дахинд эмийн бус уламжлалт эмчилгээ, химийн орц багатай гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхан, эрүүл мэндээ аюулгүй, байгалийн аргаар хадгалж үлдэх арга техник их дэлгэрч байна. 2020 оноос эхлэн эмгүй эмчилгээний эрин эхэлнэ гэж судлаачид ч онцолж байгаа шүү дээ. Тэр утгаараа европчууд маш их сонирхож, эерэг хүлээж авч байна.

Миний хувьд Европт ирээд гуаша иллэгийн VIP үйлчилгээ явуулж, өөртөө болон хүнд иллэг хийх хичээл заагаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд чамгүй олон үйлчлүүлэгчтэй, шавьтай болж байна. Ер өөрийн гэсэн салоноо нээх зорилготой яваа. Өмнө нь ихэвчлэн ази хүмүүст иллэг хийж, хичээл зааж байсан бол одоо европ хүмүүст үйлчилгээгээ хүргэж байгаа нь тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлж, дадлагажуулах боломжийг олгож байна гэж хэлж болно.

Нөгөө талаас энд ч ялгаагүй стандартын шаардлага хангаагүй, мэргэжлийн иллэг хийхэд тохиромжгүй, нүүрний хэлбэрт төдийлэн тохирохооргүй ялтас, тос хэрэглэдэг тохиолдол байна. Иймээс мэргэжлийн гуашаг зүгээр л иллэг биш эмчилгээ, бүхэл бүтэн цогц шинжлэх ухаан гэдгийг ойлгуулах, холограф судлалын дагуу түгээн дэлгэрүүлэхийг зорьж ажиллаж байна даа.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа.


Сэтгэгдлүүд

  • DR MAXWELL

    2019-11-13

    Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг Доктор MAXWELL гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.Япон Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү бидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL

  • Xx

    2019-10-24

    сайн

  • Xx

    2019-10-24

    сайн