Дугаарын хязгаарлалт дөрөв хоног үйлчлэхгүй


2017-12-27 13:54:20 2

Сэтгүүлч Г.Насанбаатар

   Энэ сарын 29-ний өдрөөс ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэлх бүх нийтийн амралтын өдрүүдээр Улаанбаатар хотод автомашины дугаар хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Уг мэдээллийг Замын цагдаагийн газраас онцоллоо.  

Мөн энэ өдрүүдэд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдийн түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах аж. 

Дашрамд дурьдахад Замын цагдаагийн газраас “Иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэмийг чанд сахиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, уулзвар гарц хааж, нэгдүгээр эгнээ зэрэгт машинаа байрлуулахгүй” байхыг зөвлөж байна. Мөн уул, даваа халтиргаа, гулгаатай  байгаа учраас тусгай зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар зорчихыг тус газраас анхаарууллаа. Түүнчлэн гэмт хэрэг, зам тээврийн ослын холбогдолтой дуудлагыг 102 болон 93021124 дугаарын утсаар хүлээн авч буй аж.


Сэтгэгдлүүд

  • albaker

    2018-01-03

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

  • уншигч

    2017-12-27

    зөв шдэ