"ЦОРЖ" лам бусдыг залилдаг болоо юу?


2019-06-28 05:55:08 20

Лам мөнгө угаадаг болоо юу?

  Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  Арван цагаан буяныг дэлгэрүүлж, арван хар нүгэлийг тэвчиж хамаг амьтны тусын тулд хэмээн сахил санваар хүртэж лам болсон хэнийг ч болов олон түмэн дээдлэн хүндэтгэж, сүсэглэж ирсэн.

Гэвч сүүлийн үед арван цагаан буяныг дэлгэрүүлэгч бус арван хар нүгэлдээ автан шунаж, сүсэгтэн олныхоо итгэлийг хөсөрдүүлж, эд мөнгө, бэл бэнчин харж ном хуран, хөрөнгөжин суух лам нар олширч байгаа нь харамсалтай.

Тэр ч бүү хэл бусдын зовлон дээр дөрөөлж, сүсэгтэн олны сэтгэлээрээ өгч байгаа "зүйл" хэмээн халхавчилж, эд хөрөнгө завших асуудал газар авсаар байна.

Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд хүссэн болгон нь лам болж болохоор зохицуулагдсан байдаг. Аливаа иргэд аймаг, нийслэлийн ИТХ-даа хүсэлт гаргаад  сүм хийд байгуулах боломжийг хүртэнэ.

Энэ асуудалд шашны төв байгууллагийн зүгээс хяналт тавих механизм байхгүй учраас лам дээл өмссөн эрдэм номгүй, ёс суртахуун, хүнлэг, энэрэнгүй чанараа уландаа гишгэн, эд мөнгөнд шунасан лам нар ихээхэн бий болж нийгэмд ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэх бус сүсэг биширлийн зан үйлээр нь мунхруулан доройтуулах болов. Тиймээс уг асуудалд авах арга хэмжээ, хариуцлагыг бий болгох нэн шаардлагатай байна. Үүнийг яагаад хууль эрх зүйгээр зохицуулж болохгүй гэж. Хууль санаачлагч, хууль тогтоогч нар анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ.  

Лам нар залилагч болжээ

  Монгол улсын хувьд төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчимд үндэслэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Лам гэх нэрийн дор бусдыг хууран мэхлэх, сүсэг бишрэл дээр нь дөрөөлж хөрөнгө мөнгө завших, зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй байх, шашин номын үйлээрээ түрий барьж ёс суртахуунгуй үйлдлүүд гарган сүсэгтэн олон иргэнийг хохироосоор байна.

Хэдий лам хүн байсан ч бусдын л адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг, тэр ч байтугай олон түмний итгэлийг хүлээж, буян үйлийг дэлгэрүүлж илүү хариуцлагатай, илүү ёс суртахуунтай байх учиртай. Гэвч бурханлаг үйл хэрэг ярьж цээжээ дэлдэн, иргэний үүргээ ухамсарлахгүй аливаа төрийн байгууллагын үйл ажиллагаанаас зугатан дайжиж, хариуцлагаа ухамсарлахгүй байгаа нь харамсалтай.

Тухайлбал, “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн тэргүүн, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Цорж лам Г.Буяндэлгэр бусдаас зээлсэн мөнгөө өгөхгүй, удаа дараа худал хэлэх, хуурч мэхлэх амлалт өгч шүүхийн дуудсан цагт очихгүй зэрэг ёс зүйгүй авирлаж зугтсаар өнөөдрийг хүрсэн талаар бидэнд эх сурвалж мэдээллээ.

Тиймээс санаатай зугатаж байгаа тул эрэн сурвалжлахаас өөр аргагүйд хүрч байгааг дээрхи хохирсон иргэн хэлж байв.

Мөн сүүлийн үед лам нар өөрсдийн нэр хүндээ өсгөж, бизнесээ өргөжүүлэхийн тулд улс төрийн хүчнийхэнтэй холбоо сүлбээ тогтоож, улс төржин ард түмэнд шахалт үзүүлж, элдэв тахилга хийх, ном хурах, хандив цуглуулах гэх мэтээр ард түмний тархийг угаах байдал газар авлаа. Нөгөөтэйгүүр шашны ёс жаягыг улс төрийн эрээ цээргүй эрх ашигт хутгалдуулж, төрийн сайдыг огцруулах хүртэл ном уншиж байгаа нь сүсэгтэн олныг доромжилж, шашны нэр хүндийг унагасаар байгаа нь даан ч харамсалтай.

Ганжуур судрыг 17.000 төгрөгөөр үйлдвэрлээд  87.000 төгрөгөөр

зарж мөнгө угааж, хувийн бизнесдээ ашигласаар байх уу?

  "Ганжуур" буюу "Зарлигийн орчуулга" нь 1161 зохиолыг багтаасан 108 боть бөгөөд хүн төрөлхтөн, юмс үзэгдлийн холбоо хамаарал хийгээд сансар ертөнцийн зүй тогтлыг хэрхэн танин мэдэж, зөв замаар замнан оюуны хөгжлийн дээд түвшинд хүрч болдог тухай номлосон Бурхан багшийн хамаг сургаалын чуулган юмсанж.

Эрт үеэсээ сүслэн дээдэлж ирсэн уг номлолыг эмхэтгэн, орчуулж олон түмэндээ хүргэж байна гэх нэрийн дор тоотой хэдэн лам нарын хэтэвчийг түнтийлгэж, цэвэр аргаар мөнгө угаах бас нэгэн бизнесийн цэцэглэж буй арга байна.

Уг асуудал нь мөн л олон түмний сүсэг бишрэлийг далимдуулан мөнгө угааж буй хэлбэр юм.

Хамаг амьтны тусын тулд үйл хэрэг бүтээгч лам нар 17.000 төгрөгийн үнэ бүхий сургааль номлолынхоо үнийг хөөрөгдүүлж /87.000 төгрөгөөр худалдаалдаг/ хэдэн арав дахин нугалсан ашиг хийж байгаа нь лам хүний ёс суртахуунд үл нийцэх юм.

Лам нар шашны байгууллагуудад "шахааны бизнес" хийж байна

 Шарын шашины урсгал өргөжин тэлж, жил бүр шинээр бүртгүүлэх шашины байгууллага нэмэгдсээр байна. Гэвч цөөн тооны эрх мэдэлтэй лам хуврагууд шашны сургуулийн эрх мэдлийг гартаа авч дээл хувцас, ном сурах бичиг гэх мэт хэрэгцээт зүйлээр нь хангах нэрийдлээр шахааны бизнес явуулсаар  байна.

Бурханы хэдэн сургааль, номлолыг түүвэрлэн сийрүүлж хэвлэн гаргаад, өөрсдийн нэрийг цохож, ном туурвисан гэж ярьж явдаг нь энүүхэнд. Гэвч тэрхүү өөрсдийн гаргасан номоо өөр бусад шашны байгууллага, сурагчиддаа шахан борлуулж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хөрөнгөжиж буй лам нар цөөнгүй байна.

Лам нарын ёс зүй болон хариуцлагын асуудлыг хөндөж анхааралдаа авч зохицуулалт хийхгүй л бол энэ мэтчилэн цөөн тооны лам нарын хувийн бизнесийг өргөжүүлж, сүсэгтэн олон хохироож шашны нэр хүндийг унагасаар байх нь ээ.


Сэтгэгдлүүд

  • matilda

    2019-08-01

    Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

  • DR. UROLOGIST

    2019-07-11

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

  • Hongor

    2019-07-03

    Bugd l or zeeltei zeel higegui bank busd bair mashina tawiagu humus yorni mongold bnuu? Haashaa l harna bank bus lombard orgui hun bnuu. 6-7 deesh huviar huulne. 76 ni huulne. Bugd mungu huulne zarimni zeelne. Niigem ter ayaraa novsh bn shuu.

  • Bol

    2019-07-02

    сонирхолтой

  • хОРЛОО

    2019-07-01

    Таарсан таар шуудайнууд л бна. Энэ ч улаан шар орхимж намируулан олон хүнийг шашнаар мунхруулж мөнгө төгрөг хандиваар авч бга лам гуай даа Үйлийн үр нүглийн төлөөсийг хэнээс ч илүү мэдэж бга блгүй ДЭ бУЯН НЬ ДЭЛГЭР ГЭЖ

  • Usuhbayar

    2019-06-29

    Zeelduulj bga ni luiwarchin. Zeelj bga ni argaa barsan guilgachin. Eh surwaljiig oruulj bga nuhur bol harin BNMAU undesen huuliar yal avch bhda taarsan hulgaich ve

  • Hentiin huu

    2019-06-29

    Lam nar bolon uls torchid 2 adilhan l erh uuregtei hariutslagatai humuus busdiin sain saihnii toloo uilchleh yostoi. Getel uls torchid erh medel ed horongiin toloo, lam nar erh ymba ed horongiin toloo setgeltei bolood baih yum

  • Уншигч

    2019-06-28

    Юу юуны түрүүнд хүн рүү дайрахын, наад шүүхийн захирамжаа уншаачээ, хэргийн хэрэгсэхгүй гээд цагаан дээр хараар бичсэн бгаа биз дээ. Энэ мал шиг хөлсний бичигчийг өөрийн шүүхэд өг. Бгаа материалаа бичхээсээ өмнө өөрөө нэг уншиж үзээгүй юм биш үү мал чин

  • Zochin

    2019-06-28

    Hahah 6 sarin hugatsaatai 50 saya tugrug zeeleed terni 81 saya boltloo 6 han sard osno gedeg chn ooroo luivar yum bishuu? Tiim zeel baival odoo duushim bna

  • Уншигч, лам, 3 эрдэнийг дээдлэгч

    2019-06-28

    Энэ сэтгүүлч буруу үзэлтэн үү? Харийн шашинтан уу? Ямартай ч бурхан шашны төлөө санаа тавигч сайхан сэтгэлтэн лавтайяа биш. Харин өө сэв гарвал муучлах дэвэргэх доош хийж гутаах зорилгыг эн тэргүүний зорилгоо болгосон нэгэн бололтой. Шашин, соёл, уламжлал, оюун санааны дархлаагаа сэргээн олонд түгээхийн төлөө алд биеийн алжаалыг умартан алдар нэрнийхээ сэвтэхийг үл тоон олны тусын тулд хичээн зүтгэж яваа эрдмийн гуу сан, ухаан оюуны ундрага болсон жинхэнэ лам хүү шүү. Асар их зүйлийг богинохон хугацаанд амжуулж яваа хөдөлмөрч залуу шүү. Энэ сэтгүүлч тэр хүний өө сэвийг хайж муулахын оронд орчуулан хэвлүүлсэн ганжуур, данжуурын ганц бадагийг нь болов уншсан бол сайнсан. Тэр мөнгө хөрөнгийн түр зуурыг бэрхшээл нь удахгүй арилна. Соёлын төв байгуулж үйлсээ дэлгэрүүлэхийн тулд зээл, өр тавин байж барилга байгууламж босгож байгаа. Тэр нь бүтсэн хойно үеийн үед монголчуудад оюуны болон эд зүйлийн өв болж үлдэнэ. Энэ лам бол үзэг цаас барьчихаад бусдын ул шагайж тэнэгтэж суугаа сэтгүүлч гуайн дэргэд жинхэнэ бурханы хувилгаан шүү. Сэтгүүлч гэгч та наад үзэгээ хугалж хаяаад ажил хийж хөдөлмөр гэж юу байдгийг бусдын төлөө үйл гэж ямар бэрх зүйл байдгийг үз!!! Бас лам нарыг бүү үзэн яд. Лам хүний сэтгэл, мөн чанар юу байдгийг чи дүгнэж чадахгүй чам өчүүхэн бодолтон байдаггүй юм билээ.