Монгол Улсын иргэдийн ВИЗГҮЙ зорчих орнуудын мэдээлэл хүргэж байна


2017-12-08 10:17:41 2

Сэтгүүлч Н.Уранхолбоо

    Манай улсын иргэд одоогийн байдлаар гадаадын 19 оронд визгүй зорчих боломжтой юм байна. Түүнчлэн Дипломат болон албан паспорттой иргэд 25 орон зорчих боломжтой аж. 

 

Иргэд визгүй зорчих орнууд

 

1 Беларусь 90 хүртэл хоног 2013.09.04 ЗГ хоорондын хэлэлцээр
2 Бразил 90 хүртэл хоног 2015.09.21 ЗГ хоорондын хэлэлцээр
3 Хонг Конг 14 хүртэл хоног 1998.06.18 ЗГ хоорондын хэлэлцээр
4 Израйль 30 хүртэл хоног 1996.03.12 ЗГ хоорондын хэлэлцээр
5 Казахстан 90 хүртэл хоног 1994.12.02 ЗГ хоорондын хэлэлцээр
6 Киргиз 90 хүртэл хоног 1999.12.04 ЗГ хоорондын хэлэлцээр
7 Куба 30 хүртэл хоног 2001.10.08 ЗГ хоорондын хэлэлцээр
8 Макао 90 хүртэл хоног 2004.07.03 ЗГ хоорондын хэлэлцээр
9 Малайз 30 хүртэл хоног 1994.06.06 Ноот бичиг
10 Сингапур  30 хүртэл хоног 1991.08.05 ЗГ хоорондын хэлэлцээр
11 Украин 90 хүртэл хоног /Албан ёсны урилгатай тохиолдолд/ - ЗГ хоорондын хэлэлцээр
12 Филиппин 21 хүртэл хоног 1994.05.13 ЗГ хоорондын хэлэлцээр
13 Хятад 30 хүртэл хоног 1989.03.30 ЗГ хоорондын хэлэлцээр
14 Турк        30 хүртэл хоног 2013.10.10 ЗГ хоорондын хэлэлцээр
15 Лаос 30 хүртэл хоног 2007.10.14 ЗГ хоорондын хэлэлцээр
16 Tайланд 30 хүртэл хоног 2008.01.13 ЗГ хоорондын хэлэлцээр
17 Серби 90 хүртэл хоног 2013.11.08 ЗГ хоорондын хэлэлцээр
18 ОХУ 30 хүртэл хоног 2014.09.03 ЗГ хоорондын хэлэлцээр
19 Индонез 30 хүртэл хоног 2016.03.22

Дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчих орнууд


1 БНАСАУ       90 хүртэл хоног 1986.11.14 ЗГ хоорондын хэлэлцээр
2 Болгар 90 хүртэл хоног 2011.01.18 ЗГ хоорондын хэлэлцээр
3 Вьетнам 90 хүртэл хоног 2000.01.07 ЗГ хоорондын хэлэлцээр
4 Мексик 90 хүртэл хоног 2001.11.09 ЗГ хоорондын хэлэлцээр
5 Румын 30 хүртэл хоног 1974.10.14 ЗГ хоорондын конвенц
6 Словак 90 хүртэл хоног 1992.06.26 ЗГ хоорондын хэлэлцээр
7 БНСУ 90 хүртэл хоног 2012.05.31 ЗГ хоорондын хэлэлцээр
8 Унгар 30 хүртэл хоног 2016.05.18 ЗГ хоорондын хэлэлцээр
9 Чех 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ 1992.06.26  ЗГ хоорондын хэлэлцээр
2011.07.29
10 Чили 90 хүртэл хоног 2003.09.25 ЗГ хоорондын хэлэлцээр
11 Энэтхэг 90 хүртэл хоног 2005.12.23 ЗГ хоорондын хэлэлцээр
12 Польш 90 хүртэл хоног 2011.06.29 ЗГ хоорондын хэлэлцээр
13 Кипр 90 хүртэл хоног 2011.03.30 ЗГ хоорондын хэлэлцээр
14 Камбож 30 хүртэл хоног 2012.08.27 ЗГ хоорондын хэлэлцээр
15 Бруней 14 хүртэл хоног 2013.07.01 ЗГ хоорондын хэлэлцээр
16 Кувейт 90 хүртэл хоног 2013.04.16 ЗГ хоорондын хэлэлцээр
17 Перу 90 хүртэл хоног 2013.04.30 ЗГ хоорондын хэлэлцээр
18 ХБНГУ 90 хүртэл хоног /зөвхөн цахим дипломат паспорт/ 2013.05.08 ЗГ хоорондын хэлэлцээр
19 Колумб 30 хүртэл хоног 2013.09.23 ЗГ хоорондын хэлэлцээр
20 Франц 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ 2013.10.26 ЗГ хоорондын хэлэлцээр
21 Мьянмар 30 хүртэл хоног 2013.11.18 ЗГ хоорондын хэлэлцээр
22 Эстони 90 хүртэл хоног /зөвхөн цахим (биометрийн) дипломат паспорт/ 2014.04.28 ЗГ хоорондын хэлэлцээр
23 Итали 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ 2014.07.14 ЗГ хоорондын хэлэлцээр
24 Латви 90 хүртэл хоног 2014.06.12 ЗГ хоорондын хэлэлцээр
25 Туркменистан 30 хүртэл хоног 2015.06.03 ЗГ хоорондын хэлэлцээр

   Дашрамд дурьдахад дипломат паспортыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, Төрийн өндөр албан тушаалтан, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах хамгаалалтын албаны ажилтан зэрэг хүмүүс эзэмших юм. 

 

 

  Харин албан паспортыг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, Сумын болон дүүргийн Засаг дарга, Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдон ажиллаж буй Монгол Улсын иргэн, Дипломат цолтой ахмад ажилтнууд,  Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах, Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх болон туслах зэрэг хүмүүс эзэмшинэ гэж "Монгол Улсын үндэсний гадаад паспорт, олгох, эзэмших, хадгалах тухай журам"-д заажээ.

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам

 


Сэтгэгдлүүд

  • unshigch

    2017-12-08

    vizgui zorchih ornuudiin toog nembeer yum bna daa. hamgiin gol ni heregtei ornuud

  • монгол

    2017-12-08

    хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа та бүхэнд