Дарханы төмөрлөгийн үйлдвэр технологийн горим алдаж олон хүн угаартжээ


2017-12-04 13:41:45 2

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт олон тооны ажилчид бөөлжих, халуурах, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрч /өнгөрсөн сарын 30/ одоогоор эмчлүүлж байгаа. Тэгвэл ажилчдын хордсон шалтгааныг Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай, удирдлагын хэлтээс ийн тайлбарлалаа. Тодруулбал, тус үйлдвэрт ган бөмбөлөг хайлуулах явцад технологийн горим алдаж хийн болон дахин халаах зуухнаас их хэмжээний утаа гарч улмаар ажилчид хордсон гэдгийг онцлов. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн хордсон 50 гаруй ажилтны цусанд хар тугалга, угаарын хий хэр зэрэг байгааг тогтоохоор ажиллаж байна.

   Түүнчлэн одоогоор тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Улаанбаатар хотоос Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгийн цагдаа, Онцгой байдал, Эрүүл мэндийн газрын хамтарсан ажлын хэсэг гарч үйлдвэр дээр ажиллаж буй юм. Дашрамд дурьдахад Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй байдал хэр мөрдөгдөж байгааг нягтлан судлахаар өнөөдөр Улаанбаатар хотоос мэргэжлийн байгууллагаас нэмэлт ажлын хэсэг явсан байна.

 


Сэтгэгдлүүд

  • ХҮрэлээ

    2017-12-04

    хүний амь эрсдээгүй бол яамай даа. нэг хүн алдвал бусад нь ч алдана. үйлдвэр тийм аюултай

  • zochin

    2017-12-04

    neg nohor 100 tatchihaad l tegsen biz