Самсунг нугардаг утсаа ирэх оны эхээр зах зээлд гаргана


2017-11-27 19:03:41 0

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Өмнөд Солонгосийн Самсунг брэнд Galaxy X маркийн нугардаг гар утсаа ирэх оны эхээр зах зээлд нийлүүлж, танилцуулахаар болжээ. Тодруулбал, CES (Consumer Electronic Show) арга хэмжээний үеэр уг утасны загвар, онцлогийг танилцуулах гэнэ. Тус компанийн Мобайл бизнес хариуцсан захирал Ко До Жин өнгөрсөн зун энэхүү утасны тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв.