Джитал маркетинг гэж юу вэ?


2017-11-27 18:52:56 0

    Дижитал маркетинг гэдэг нь компьютер, ухаалаг гар утас, энгийн гар утас, таблет, ТВ, тоглоомны удирдлага гэх мэт электрон төхөөрөмжүүдийг ашиглан сурталчилгаа явуулах маркетинг юм. Дижитал маркетингийн нэг чухал хэсэг бол Дижитал Брэнд Идвэхжүүлэлт юм. Дижитал маркетинг нь дээр дурдсан төхөөрөмжүүдээс гадна вэбсайт, эмейл, уламжлалт болон мобайл аппликэйшн, олон нийтийн сүлжээний вэбсайтууд зэрэг технологи, платформуудыг ашигладаг.

Дижитал маркетинг нь интернетэд холбогдоогүй сувгууд болор ТВ, радио, мессэж зэргийг бас ашигладаг. Сошиал медиа маркетинг бол дижитал маркетингийн нэг хэсэг юм. Маш олон байгууллагууд уламжлалт маркетингийн сувгуудыг дижитал маркетингийн сувгуудтай хослуулан ашиглаж байгаа хэдий ч сүүлийн үед маркетерууд дижитал маркетингийг түлхүү ашиглах болсон. Учир нь дижитал маркетингийн тусламжтайгаар зорилтот хэрэглэгчид рүү чиглүүлсэн сурталчилгаа явуулах, хөрөнгө оруулалтын үр өгөөж (ROI) буюу үр дүнг илүү нарийн хэмжих боломжтой болоод байна. Дижитал Маркетингийн Институтын тодорхойлсноор Дижитал Маркетинг гэдэг нь дижитал сувгуудын тусламжтайгаар бүтээгдэхүүн, үйлчилгээг хувь хүмүүс болон бизнесийн байгууллагуудад сурталчлах маркетингийн арга барил юм.

Дижитал маркетинг гэдэг нэршил 1990 оны үед анх ашиглагдаж эхэлсэн. 2000-2010 онд дижитал маркетинг нь хэрэглэгчидтэй гүн гүнзгий, ач холбогдол бүхий харилцаа холбоо үүсгэх үр дүнтэй, нарийн хөгжсөн арга барил болж хувирсан. "Дижитал маркетинг" гэдэг нэршлийг 1990 он хүртэл бараг ашигладаггүй байсан ч дижитал маркетингийн үндэс суурь 1980-аад оны дундуур тавигдсан. Тэр үед SoftAd Group нэртэй, одоогоор бол ChannelNet гэж нэрээ өөрчилсөн компани хэд хэдэн томоорон машины компаниудад зориулсан сурталчилгааны кампанит ажил боловсруулсан байна. Уг сурталчилгааны хүрээнд хүмүүс сэтгүүл дагалдаж ирдэг санал хүсэлтийн хуудсанд хүсэлт бичин илгээж, хариуд нь төрөл бүрийн машинуудын сурталчилгаа бүхий мультмедиа агуулгатай уян диск болон үнэгүй жолоодох санал зэргийг хүлээн авч байсан.

Дижитал сувгууд хурдацтай хөгжих болсноор маркетинг, сурталчилгааны шинэ боломж, арга хэрэгслүүд гарч ирэх болсон. Дижитал сувгуудыг хүлээн авч дамжуулах төхөөрөмж, хэрэгслүүд хурдацтай тархсанаар дижитал сурталчилгаа асар хүчтэй хөгжих боллоо. 2012, 2013 оны статистикаас харахад дижитал маркетинг маш өсөлттэй талбар болоод байна. 2010 онд дижитал сувгуудад зарцуулсан сурталчилгааны зардал 48 хувиар өссөнөөр 4,5 триллион онлайн сурталчилгаа явагджээ. Интернет хэрэглэгчдэд нийцсэн сурталчилгаа явуулахын тулд Онлайн Зан Төлөвт Суурилсан Сурталчилгаа (OBA) хурдацтай хөгжиж байна.

Үүний хүрээнд хэрэглэгчийн хувийн нууцлал, мэдээллийг хамгаалах нь чухал ач холбогдолтой болсон. Үүний хүрээнд хариуцлагатай мэдээлэл, харилцаа холбоо чухалчлагдаж байна.[8] Дижитал маркетингийг "онлайн маркетинг", "интернет маркетинг", "вэб маркетинг" гэж нэрлэх нь түгээмэл. Гэсэн хэдий ч "дижитал маркетинг" гэдэг нэршлийг сүүлийн жилүүдэд өргөнөөр ашиглах болсон. АНУ-д "онлайн маркетинг" гэдэг нэршлийг түлхүү ашиглаж байхад Италид "вэб маркетинг", Их Британи болон дэлхийн бусад орнуудад "дижитал маркетинг" гэдэг нэршлийг ашиглаж байна. Энэ нь 2013 оноос хойш илүү түгээмэл болсон.

Шинэ дэвшил, стратеги

Дижитал маркетинг нь тасралтгүй хурдацтай хөгжих технологиос хамааралтай бадйаг тул дижитал маркетингийн дэвшил, стратеги нь байнга өөрчлөгдөн, шинэчлэгдэж байна.

1. Сегментчилэл: бизнес болон хэрэглэгчдэд чиглэсэн бизнесүүдийн хувьд зорилтот хэрэглэгчид рүү чиглэсэн сурталчилгаа явуулах буюу сегментчилэлийн асуудал чухал ач холбогдолтой.

2. Нөлөөллийн маркетинг: Нөлөөлөгчид хэмээх хүмүүс нь дижитал орчинд зорилтот хэрэглэгчдэд чиглүүлсэн сурталчилгаа явуулахад чухал хэсэг болоод байна. Нөлөөлөгчдөд Фэйсбүүк Сурталчилгаа, Гүүглийн АдВордсоор дамжуулан хүрэх боломжтой. Мөн сошиал орчинд хэрэглэгчидтэй харилцах (sCRM) дэвшилтэт програмууд болох SAP C4C, Microsoft Dynamics, Sage CRM, Salesforce CRM зэргийг ашиглаж болно. Магистерийн зэрэг олгодог олон тооны их сургуулиуд нөлөөлөгчдөд чиглэсэн идэвхжүүлэх стратегийг хэрэгжүүлэх болсон. Push & Pull гэсэн дижитал маркетингийн ойлголт бас байдаг. Pull стратегийн хүрээнд маркетингийн контентуудыг идэвхтэй эрж, хайж байгаа хэрэглэгчдэд чиглэсэн байдаг бол Push дижитал маркетингийн хүрээнд маркетерууд хүмүүсийн эрж, хайгаагүй контентуудыг хүргэж байдаг.

3. Онлайн зан төлөвийн сурталчилгаа: энэ нь хэрэглэгчийн интернет орчинд буюу тодорхой төхөөрөмж, вэбсайтууд дээр үйлдсэн үйлдлүүдийг тодорхой хугацааны туршид цуглуулан тухайн хэрэглэгчдийн дур сонирхолд нийцсан сурталчилгаа явуулах явдал юм.[10]

4. Хамтын орчин: Байгууллага, технологийн үйлчилгээ олгогч, дижитал агентлагууд хүчин чармайлт, нөөц бололцоогоо нэгтгэн бүрдүүлсэн орчинг хамтын орчин гэдэг.

ICC Code-с дижитал интерактив сувгуудыг ашиглан маркетинг, харилцаа холбооны үйл ажиллагаанд ашиглах дүрмүүдийг, дэлгэрэнгүй зааварчилгааны хамт гаргасан. Эдгээр дүрмүүд нь:

·         Хэрэглэгчдэд хувийн мэдээллээ маркетинг, сурталчилгааны зорилгоор ашиглуулахаас татгалзах боломж олгох тодорхой, ил тод механизмтай байх

·         Олон нийтийн сүлжээний сайт нь арилжааны зорилготой бөгөөд тодорхой нөлөөлөл, маркетер ашиглаж байгаа болохыг тодорхой харуулах

·         Хэрэглэгч санал болгож буй зүйлийг сонирхоно гэдэг нь баталгаатай тохиолдолд маркетерууд сурталчилгаа явуулах

·         Олон нийтийн сүлжээний дүрэм, стандартуудыг харгалзан үзэж, зөвшөөрөгдөх хүрээнд маркетингийн мессэжүүдийг хүргэх

·         Хүүхдэд онцгой анхаарал хандуулж, хамгаалж байх