Э.Цацрал: Гиннесийн амжилтаа одоо ч хадгалж байна


2019-06-11 04:14:09 10

“Зууны мэдээ” сонин дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан эхлүүлсэн. Энэ удаа  АНУ-ын Лас Вегас хотод ажиллаж амьдарч, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд дуурсгаж яваа “Нарны цирк”-ийн уран нугараач Э.Цацралыг уншигчидтайгаа уулзуулж байна.

-Уран бүтээлийн шинэ сонин юу байна. Циркчдийн мөрөөдөл болсон “Нарны цирк” юугаараа онцгой юм бэ?
-Уран бүтээлийн шинэ сонин гэвэл дэлхийн номер нэг гэгддэг “Нарны цирк”-д тав дахь жилдээ ажиллаж байна. “Нарны цирк” дэлхийн номер нэг цирк энтертайнмент ертөнцөд маш том байр суурь эзэлдэг.

Дэлхийн том одууд, дуучин, дижи зэрэг алдартай хүмүүстэй өрсөлдөж тоглолтоороо үзэгчдээ татдаг байгууллага юм. Манай  цирк анх 20 гаруй шоутай байгуулагдаад 35 жил болж байгаа хамгийн том цирк. Би энэ том компанийн Лас Вегаст байрлах зургаан  шоуны нэг болох “Zumanity” шоунд тав дахь жилдээ Монгол Улсаа төлөөлөн ажиллаж байна.

Циркэд  ажиллахын тулд, ер нь энэ уран нугаралтад хэчнээн цаг хугацаа зарцуулав?
-“Нарны цирк” бол бүх циркчдийн мөрөөдөл болсон компани. Циркчин хүн болгон хүсч мөрөөддөг тайз. Анх би дөрвөн настайгаасаа нугарч эхэлсэн. Энэ циркийн тухай тэр үед сайн мэддэггүй байсан ч дараа нь бүтэн шоуг нь бичлэгээр үзээд тэнд ажиллахыг мөрөөдөх болсон. Монголчууд нугарах амархан, уян хатан байхад болно гэж боддог. Гэвч мэргэжлийн нугараач болохын тулд бид багаасаа маш их бэлтгэл хийдэг. Тухайлбал өдөрт доод тал нь 4-6 цагийг ямар ч амралтгүйгээр зарцуулдаг.

Ер нь зөвхөн нугаралт гэлтгүй “Монгол цирк” бол дэлхийд эхний тав дотор бичигддэг маш хүчтэй урлаг.

Яагаад гэвэл бага насны хүүхдийн яс нь бэхжээгүй мөгөөрс байхад нь бэлтгэл хийж уян хатан чанарыг нь хөгжүүлэн хүч суулгаж, техник эзэмшүүлэн гоо зүйн зөв хэлбэр төрхтэй болгож, бүжгийн эвсэл, сонсгол, алхаа гишгээ гээд л бүх зүйлийг мэргэжлийн талаас зааж бэлддэг. Энэ их бэлтгэлийн дараа бид Монгол Улсаа төлөөлж тэмцээн уралдаанд явдаг.

Монгол нугаралт бол циркийн түвшинд брэнд болсон урлаг. Олон улсын уралдаан тэмцээн, томоохон  тоглолтуудад  яваад очиход бусад орны жүжигчид монгол нугаралт гэхээр анддаггүй. Бас биднээс  айдаг. Учир нь, бид тэмцээн уралдаанд эхний байруудад үргэлж шалгарч, амжилтаараа  бусад орны жүжигчдийн  өмнө жагсдаг.

-Дөрвөн настайгаас  хойш уран нугаралтаар хичээллэсэн гэлээ. Форм барих, олон цагийн бэлтгэл, бэртэл гэмтлээс хамгаалах, тоглолт гээд цаг заваа хэрхэн зохицуулж байна. Бас энэ олон жил дуртай хоолоо ч хүссэнээрээ идэж чадахгүй амьдарч ирсэн байх гэсэн бодол орж ирээд байх юм. Чанга хатуу дэглэм барьдаг уу?
-Циркийн жүжигчид бүгд л форм барьдаг. Өдөр болгон сургуулилт хийнэ. Амралт байхгүй. Ер нь удаан хугацаагаар амрахаар л форм алдах гээд байдаг. Би  жилд 460 шоунд оролцдог. Энэ нь долоо хоногт 10 шоунд оролцдог гэсэн үг. Тоглолтоос өмнө бэлтгэлээ хийж давхар биеийн галбираа алдахгүйн тулд фитнесээр өдөр бүр хичээллэдэг. Бас хоол хориотой. Тайзан дээр туранхай, үзэсгэлэнтэй харагдах ёстой гэсэн гэрээ байгуулсан учраас дуртай хоолоо хүссэнээрээ идэж чаддаггүй. Ийм амьдралаар 25 жил амьдарч байна даа.

-Улс орноо дэлхийд сурталчлахад манай нугараачдын хөдөлмөр, хичээл зүтгэл их байдаг, монгол нугараач Цацрал гээд л тайзнаа дуудахад гэрээ, нутгаа санадаг байх даа?
-Мэдээж дэлхийн уралдаан тэмцээнд оролцохоор тэр том тайзан дээр гарахад эх орон, гэр бүл,  хайртай хүмүүсээ саналгүй яахав. Монгол Улсаараа овоглож яваа бидэнд алдах эрх байхгүй.

-Гадаадын хэчнээн орны тайзанд нэрээ дуудуулав. Эх орноо  сурталчлахад нугараачдын өнөөдрийг хүртэл оруулсан хувь нэмрийг хэрхэн дүгнэж байна?
-Би Европ, Ази, Америк, Африкийн гээд  олон улсад  тоглолт хийсэн. Ямар ч гэсэн 60 шахам улсад эх орныхоо нэрийг дуудуулсан. Уран нугараач бид  гарах гараа,  тоглолт бүртээ эх орноо сурталчилж Монголоороо овоглож, олон орны хүмүүсийн дунд Монгол гэдэг нэрийг  өндөрт өргөж ирсэндээ бахархдаг. Гэвч биднийг улс орны минь зүгээс  харж ханддаг газар гэж байхгүй.  Бэлтгэлийн байргүй бид өөрсдөө өнөөдрийг хүртэл болгоод л явж байна.

Ер нь зөвхөн нугаралт гэлтгүй “Монгол цирк” бол дэлхийд эхний тав дотор бичигддэг маш хүчтэй урлаг. Сонсох нь ээ,  манай улсаас тэр бөх, тэр хошин шогийн жүжигчин, дуучинг шагналаа л гэдэг. Гэвч тэд бол зөвхөн Монголдоо уран бүтээлээ туурвидаг. Харин бид Монголд төдийгүй дэлхийд эх орноо сурталчлан хэдэн мянгаар, хэдэн саяар тоглолт хийж, дэлхийн  нэр хүндтэй шагналыг удаа дараа авчирсаар байгаа. Улсаас минь ямар ч дэмжлэг байхгүйд сэтгэл дундуур явдаг.

-Саяхан өөрийн тань Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон бичлэгийг үзэж үнэхээр  бахархлаа, бас уначих вий гэж их түгшсэн шүү. Чиний биеийн жин хэдэн кг бэ,  тийм удаан тогтсон гэхээр шүдний чинь талаар бас асуумаар байна?
-Миний биеийн жин 48 кг.  Үзэгчид “Шүд чинь зүгээр үү” гэж  их асуудаг. Ер нь бол энэ зөвхөн шүд биш л дээ. Биеийнхээ жинг зөв хуваарилж, мөн уян хатан чанар гээд тэр чигтээ техник байдаг юм.

Таныг Эрдэнэтийн хүүхэд гэж дуулсан. Анх яагаад уран нугарал­таар хичээллэж эхэлсэн бэ.  Бага нас, багшийнхаа талаар яриач?
-Би Эрдэнэт хотод төрсөн. Аавдаа эрхлээд хөлөн дээр нь цагираг болж хэвтээд тоглодог  эрх шар охин байлаа.Аав минь урлагийн хүн биш. Зөвхөн зурагтаар нугарч байгаа хүн хараад намайг нугараач болгоё гэж бодсон гэсэн.

Тэр үед би их уян хатан байсан болохоор аавын заасан хөдөлгөөн болгоныг маш хурдан сурч, мэргэжлийн түвшинд бэлтгэгдэх хэрэгтэй байсан юм билээ. Ингээд Улаанбаатар хотод очиж, Монгол Улсын гавьяат жүжигчин, Төрийн шагналт Д.Мажигсүрэн багшид шалгуулан шавь орж байлаа.

Миний багш бол Монголын хоёр дахь нэртэй уран нугараач байсан. Эндээс би  Дөлгөөн гэж охинтой хос нугаралт (элсний хээ) -аар хамтран ажиллаж дэлхийн “А” зэрэглэлийн тэмцээн болох ОХУ-д зохиогдсон Дэлхийн циркчдийн тэмцээнээс мөнгөн цом, тусгай байрын шагнал, БНХАУ-д болсон дэлхийн циркчдийн тэмцээнээс мөнгөн цом, Францад болсон дэлхийн циркчдын тэмцээнээс хүрэл медаль, БНХАУ-д болсон дэлхийн циркчдийн тэмцээнээс есөн хос нугаралтаар хүрэл цом, Гиннесийн рекордыг хоёр удаа эвдэж “Guinness” номонд бичигдсэн амжилтаа  одоог хүртэл хадгалж байна. Биеийнхээ бүх жинг авч шүдэн дээрээ тогтох рекордыг эхний удаа хоёр минут гаруй хугацаагаар  тогтоосон, дараагийн удаа дөрвөн  минут 17 секунд тогтсон амжилт маань одоо хадгалагдаж байна.

Ойрын үед  Монголдоо ирэх үү?
-Долдугаар сард наадмаар 14 хоногийн амралтаар очно. Нутагтаа наадам үзнэ гэж бодохоор догдлоод, бас яараад байна.

-Ингэхэд монгол охид л уран нугаралтын гайхамшгийг дэлхийд бишрүүлээд байна уу, бусад улс орны нугараачид “Нарны цирк”-д хэр амжилттай байдаг вэ. Өрсөлдөөн ширүүн байх, “Нарны цирк”-ийн босгыг амжилттай давж чадсан чиний туршлага юу байв?
-Монгол нугаралтыг дэлхийд авч үзвэл 90 хувьд нь дээд зэрэглэлийн мэргэжлийн гэсэн тодотголтой ямар ч тэмцээн, том тоглолт, холливудын кинонд хүртэл монгол нугараачид гарч чадаж байгаа. Мэдээж гадаад хүмүүс нугардаг.

Одоо “Нарны цирк”-д монгол нугаралт бол брэнд болсон үзүүлбэр, тэр утгаараа нарны циркийн шоунуудад тоглож байгаа нугардаг монгол охид бий. 

Гэхдээ тэд биднээс харж суралцдаг. Харин тэд одоо Монголд маш олноороо очиж мундаг багш нараар техник заалгаж байна. Дэлхийд монгол нугаралтыг их сонирхож шимтэн үздэг. Зарим нь бүр биед минь гараа хүргэж үздэг. Жинхэнэ хүн мөн үү, яаж ийм туранхай хэрнээ уян хатан байна гээд л. 

Одоо “Нарны цирк”-д монгол нугаралт бол брэнд болсон үзүүлбэр, тэр утгаараа нарны циркийн шоунуудад тоглож байгаа нугардаг монгол охид бий. Манай компани монгол нугараачтай хамтарч ажиллах дуртай байдаг. Мэдээж, маш том өрсөлдөөнтэй салбар, энтертайнмент ертөнцийн том шоу болохоор энэ ажлыг хийхийг хүссэн хүмүүс маш олон. Миний туршлага гэвэл манай гэрийнхэн намайг анх нугаралтаар хичээллэж эхэлж байхад хамгийн мундаг номер нэг байх естой гэж дэмжин бүхэл амьдралаа надад зориулсан болохоор энэ компанид ажилд орох гэж зүтгэж мөрөөдсөн хичээсэн болохоор миний хүсэл биелсэн.

-Нугараачийн ажлыг залуу насных гэдэг, тайзнаас буухаараа юу хийхээр төлөвлөж байна?
-Уран нугаралт залуу насны ажил. Ер нь нугарахаа болихоороо нөхөртэйгээ хамт  гэр бүлийн бизнес хийхийн хажуугаар багшилж, хөөрхөн хүүхдүүдтэй болно гэж боддог.

-Уран нугаралт сонирхож байгаа  охидод хандаж анхаарууштай санаа, зөвлөгөө хэлээч?
-Багшаа маш зөв сонгох хэрэгтэй. Учир нь, бэртэл гэмтэл авах, амь настай холбоотой мэргэжил учраас бүх зүйл багш болон чиний хичээл зүтгэл, ар гэрийн тусламж дэмжлэг маш чухал. Уран нугаралт гэдэг мэргэжил бол үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэргэжил. Тайзан дээр гарч үзэгчдийн алга ташилтыг сонсох эх орныхоо нэрийг өндөрт өргөн өөрөөрөө бахархах тэр мэдрэмжийг чи л хичээж байж зүтгэж байж мэдрэх учраас бууж өгөлгүй, шантрахгүй зорьсон зорилгодоо үнэнч байгаарай гэж хэлье дээ.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдлүүд

  • lecoustre

    2019-11-21

    Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: +33 7 52 89 40 37

  • matilda

    2019-08-07

    Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

  • DR. ADITY

    2019-07-13

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

  • Уншигч

    2019-06-30

    Улсынхаа нэрийг өндөрт өргөн яваа охиндоо амжилт хүсье

  • Бэбэ

    2019-06-30

    Хэдэн дуучин жүжигчидэд л шагнал тэмдэг урсгаад байхын дэлхийд монголыг эх орноо дуурсгаж байгаа олон ч залуучууд байх юм эднийг ганц удаа анхаарч үзэж болдгүймуу урам хэрэгтэй шүү дээ

  • bobi

    2019-06-29

    eooe yamar mundag yum be? amjilt husei

  • Мандаалаа

    2019-06-11

    Сайхан ч бүсгүй байна. Төрийн түшээд нүдээ аниад суугаад байдым шүү. Ингэж огт болохгүй, эх орныхоо, монгол үндэстнийхээ нэрийг гаргаж буй энэ бүсгүйд өгөх ёстой юмыг нь өгөх хэрэгтэй.

  • Mip

    2019-06-11

    янзтай

  • Zochin

    2019-06-11

    Gaihaltai gehees oor ug alga

  • Уншигч

    2019-06-11

    Бахархаж байна. Ийм мундаг залуусаараа бид гоёх ёстой