Залуусын брэнд "ZARA"


2017-11-27 18:37:27 0

    Zara-ийн үндэслэгч Amancio Ortega-ын анхны Zara дэлгүүр нь 1975 онд A Coruna-д төв гудамжинд нь байршдаг. Zara-ийн амжилт нь фирмийг томрох болон нэмэлт салбар дэлгүүрүүдээ нээх эхлэл болсон юм. Энэхүү анхны дэлгүүр нь бүтээгдэхүүндээ бага үнэ санал болгодгоос гадна хувцасны загвар нь дээд зэргийнх гэдгээрээ өвөрмөц онцлогтой байсан. Ortega Zara дэлгүүрээ испанид дахин нээсэн нь дэлгүүрийн амжилтыг баталсан.

1980 оны эхээр Ortega хуваарилалтын загвар болон дизайны шинэ төрөл томъёолж эхлүүлчихээд байсан. Хувцасны үйлдвэр нь урт хугацааны турш бүтээгдэхүүний техникийн үйл явц болон загварыг илүүд үздэг байсан бөгөөд 6-н сарын турш хувцасны загвар болон түүнийг жижиглэн худалдаачдад түгээх үйл ажиллагааг дээшлүүлсэн. Энэ загвар нь үйлдвэрлэгч болон дистрибютерт жил бүр зөвхөн 2 эсвэл 3 цуглуулга гэж хязгаарласан нь үр ашигтай байсан. Үйлдвэрлэгч болон дистрибютерүүд нь одоогийн хэрэглэгчийн сонирхлыг урьдчилж хараагүйгээс бүтээгдэхүүн нь зарагдахгүй байх эрсдэл тулгарч байдаг.

Ortega “агшин зуурын моод” гэж нэрлэгдсэн загвар үүсгэхээр эхлэлийг нь тавьсан бөгөөд энэ загвар нь түүнд хэрэглэгчийн дур сонирхол болон шинээр гарч ирж буй хандлагад хурдан шилжих боломжийг олгосон. Ortega-ийн мөрөөдөл нь Josй Maria Castellano-той уулзах хүртэл биелэгдээгүй. Компьютерийн мэргэжилтэн Castellano нь ConAgra дахь санхүүгийн албаны дарга болохынхоо өмнө Aegon Espana-ийн мэдээллийн технологийн хэлтэст ажилладаг байсан. Castellano 1984 онд Ortega-тай нийлж хийсэн хуваарилалтын загварыг хөгжүүлэх ажил нь дэлхий нийтийн хувцасны үйлдвэрт хувьсал болсон.

Castellano-ийн компьютержсэн системийн доор компани 10-15 хоногт хуваарилалтын үйл явцын загвараа өөрчилсөн. Ганцаараа ажилладаг загвар зохион бүтээгч нарт багахан хэмжээний дарамт үзүүлж компаний өөрийн гэсэн загвар зохион бүтээгчийн багийг бүрдүүлсэн бөгөөд эдгээр нь олон нийтийн загварт үндэслэсэн хувцасыг хөгжүүлж эхэлсэн. Мөн энэ хугацаанд компани өөрийн гэсэн загварыг бий болгосон. Энэхүү баг нь шаардлагатай бол байгаа загвартаа шинэ өнгө болон шинэ загварыг нэмж, компаний өөрсдийн хэрэглэгчийн эрэлт дээр бий болох хэрэглэгчийн хандлагад хурдан хариу үйлдэл үзүүлэх чадвартай баг байсан. Олноор бий болж байгаа үйлдвэрүүд болон дэлгүүрүүдийг компьютержсэн бүртгэлийн системээр холбосон нь хөрөнгийн зардлын өсөлт болон тулгарч болох эрсдлээс зайлсхийх боломжтай болсон.
1985 онд Industria de Diseсo Textil S.A., эсвэл Inditex-ийн нэрийг баталсан нь Испани худалдан авагчдын анхаарлыг татсан.

Сүүлийн 10н жилд компани Испанид Zara-ийн 80 орчим дэлгүүрийг нээсэн. Компаний агшин зуурын загварын хэв маяг нь хоёр долоон хоног бүр нөөцийг бүр мөсөн эргэлтэнд оруулдаг байсан. Мөн түүнчлэн зарим дэлгүүрт “Z-day” гэж нэрлэгдэх болсон өдөрлөгөөр байнгын үйлчлүүлэгчдээ урамшуулдаг байсан. 1980 оны сүүлээр олон улсын зах зээлд Испанид Zara загварынх нь амжилт нь Inditex-д тэргүүлэх болсон. 1988 онд Португалийн Oporto-д анхны гадаад дэлгүүрээ нээсэн. Дараа жил нь Inditex нь Америкийн Нэгдсэн Улсруу шилжсэн. Тухайн зах зээлд амжилт нь буурсан боловч 2000 оны эхээр Америкийн Нэгдсэн Улсад зөвхөн 6 дэлгүүр ажилладаг байсан. 1990 онд Inditex нь Францад нэвтэрсэн. Компани улсын гол гол хотын төвүүдэд хурдтайгаар шинэ дэлгүүрүүдээ нэмж эхлүүлсэн. 1990 оны турш Inditex шинэ зах зээлрүү тогтмол нэвтэрсээр байсан. Тухайн компани нь 1992 онд Мексикт, 1993 онд Грекд, 1994 онд Швед болон Бельгид, 1995 онд Malta-д, 1996 онд Cyprus-д нэвтэрсэн. 1990 оны сүүлээр Inditex нь олон улсад дэлгүүрүүдээ нэмсээр байсан. 1997 онд Израйль, Турк, Норвеги болон Японд нэмсэн бөгөөд 1998 онд Аргентина, Англи болон Венесуэль рүү шилжсэн. 1998 оноос эхлэн Inditex-ийн хөгжилд дотоодын дистрибютертэй франчайзингийн гэрээ байгуулах шаардлагатай болсон. 2000 онд Inditex нь өөр улсуудруу үйлчилгээнийхээ цар хүрээг тэлсэн бөгөөд Герман, Нидерланд, Польш болон Өмнөд Европын зах зээлүүдийг агуулсан.

Zara бол олон улсын загварын хамгийн том компаниудын нэг. Дэлхий дээрх том хуваарилалтын группуудын нэг болох Inditex-д харьяалагддаг. “Zara” нь Испаний Massimo Dutti, Pull and Bear, Stradivarius болон Bershka брендүүдийг эзэмшдэг Inditex Group –ын дэлгүүрүүдийн нэг. Энэ групп нь Испаний La Coruna, Galicia удирдагддаг бөгөөд анхны Zara дэлгүүрээ 1975 онд нээж байсан. Өнөөдөр Inditex бол магадгүй дэлхийн хамгийн хурдтай өсөж байгаа жижиглэн худалдаа бөгөөд Zara хэмээх бизнесийн загварийнх нь боломжийн үнэ, брендийнх шинж чанар зэрэг нь өрсөлдөөн болон томроход нь боломж олгож байдаг. Жишээ нь гэхэд Zara нь жил бүр 10000 шинэ дизайныг үүсгэн санаачилдаг.

Zara хувцасныхаа тал үйлдвэрлэлийг Азийн хямд өртөгтэй хувцасны үйлдвэрлэгч нарыг ашиглан хямд үнэтэйгээр үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр нь гол цуглуулгын төрлүүд болон гүйлгээтэй хувцаснууд болох ялангуяа пудволк, эмэгтэй хүний дотуур хувцас, ноосон хувцаснууд байдаг. Харин хувцасныхаа үлдсэн талыг дотооддоо эсвэл ойролцоох Zara үйлдвэрт үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр хувцаснууд нь илүү загварт захирагдсан байдаг.
Zara загвар дууриагч байсан. Энэ нь загварын үйлдвэрлэгч нарын уламжлал болгох ашигладаг via fashion шоу болон түүнтэй ижил сувгуудаар гардаг үе үеийн загварыг хандлагыг таамагласан идэвхжүүлэлтээс илүү хэрэглэгчдийн хүсэж байгаа загварын төрөлд анхаарлаа чиглүүлснийг хэлсэн.

Zara дэлгүүр 

Zara дэлхий даяар 1058 салбар дэлгүүр болон 68 улсад байршдаг. Дундаж Zara дэлгүүр нь ойролцоогоор 1500м2 талбайтай. Zara жижиглэн худалдаа өндөртэй улсад дэлгүүрүүдээ нээх стратеги баримталдаг. Америкаас түлхэгдэн гарсан үйлдвэрлэгч нар тэдэнтэй өрсөлдөхөөр ирэхэд Zara юу ч болоогүй юм шиг байдаг бөгөөд энэ нь хоёр шалтгаантай.

1. Түлхэгдсэн үйлдвэрлэгч нар Zara-ийн болон тэдгээрийн өөрсдийнх нь загвар хоёрын хооронд өвөрмөц ялгаанууд байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд удалгүй дампуурдаг.

2. Zara түлхэгдэн гарсан үйлдвэрлэгч биш гэдгээрээ давуу байдаг.

 Zara-ийн хийсэн үйл ажиллагаа болон зорилгууд:

Хэрэглэгч болон дэлгүүртэй шууд холбогдсон эргэн тойрон дахь үүрэг даалгаврын үйл ажиллагаа болон цөөхөн хэдэн зорилгууд:

Дэлгүүрүүддээ: 

  • Энергийг хадгалж, экологит ашигтай дэлгүүр байх
  • Үйлдвэрлэлийн хог хаягдлыг багасгана.
  • Албан хаагчид бүгд хамт үүрэг даалгавраа хуваан авч ажиллана. (бидний багийн гишүүд мэдэгдэхүйцээр өссөн.)
  • zara амьтны гаралтай ямар нэгэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй бөгөөд мөн амьтны гаралтай бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдээрээ зарахыг хориглосон байдаг.
  • Хэрэглэгчид болох эмэгтэй, эрэгтэй насанд хүрсэн хүмүүс болон хүүхдүүдэд өөрсдийн санал болгосон олон талын сонголтуудаасаа сонгох боломжийг олгодог. Мөн манай цуглуулгад загварын зөвлөмжийг оруулсан байдаг.

Бүтээгдэхүүндээ: 

  • Экологийн цэвэр бүтээгдэхүүн хийж, органик хөвөн даавууг ашигладаг.
  • Zara бүтээгдэхүүнийхээ сонгосон төрлийнхөө үйлдвэрлэлд цэвэр органик хөвөн даавуу ашигладаг бөгөөд хөдөө аж ахуйн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дэмждэг. Энэ нь бүтээгдэхүүнийх шошгон дээрээс тодорхой харагддаг.
  • Биед чөлөөтэй хувцас үйлдвэрлэдэг.

Хэрэглэгчдийн үйлчилгээнд: 

  • Хэрэглэгчиддээ худалдаж авсан бүтээгдэхүүнийг нь өөрсдийн цаасан уутанд хийж өгдөг.
  • Сайжруулсан хуванцар уутыг ашигладаг.
  • Эргэх холбоо бүхий мэдээллийг гаргадаг.

Гол өрсөлдөгчид: Gap компани, Hennes & Mauritz AB болон H&M, Benetton Group S.p.A.; Vivarte; Gruppo Coin S.p.A.; Kiabi S.A.; La Redoute; Charles Vogele Holding AG; Peek und Cloppenburg KG; Somfy International S.A.; Cortefiel SA; Mango S.A зэрэг болно. H&M болон Inditex хоёрын 1998 оноос 2004 оны борлуулалтын харьцуулалт: H&M компани нь Шведийн компани бөгөөд Inditex группын хамгийн том өрсөлдөгч. H&M нь 2004 оны байдлаар 19 улсад 950-иад дэлгүүрүүдтэй байсан.

Эх сурвалж: http://mlctraining.mn Young-marketer.theage.com.au