"Тенсент" компанийн үнэлгээ фэйсбүүкээс давлаа


2017-11-22 18:37:16 3

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Төлбөр тооцооноос авахуулаад хэрэглээний бүхий л зүйлсээ амжуулахад ашигладаг Хятадын Wechat-ийг эзэмшигч "Тенсент" компанийн зах зээлийн үнэлгээ 534.5 тэрбум ам.долларт хүрэв. Ингэснээр фэйсбүүкээс 15 тэрбум ам.доллараар илүү үнэлгээтэй болж буй юм байна. Уг компанийн хувьд 2011 онд Weixin нэртэй гар утасны аппликэйшнийг зах зээлд таниулж дараа жил нь олон улсын зах зээлд WeChat нэрээр гарсан байдаг. WeChat-ийн хувьд хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээний тавдугаарт жагсдаг. Энэхүү сүлжээ 2015 онд 697 сая, 2016 онд 889 сая идэвхитэй хэрэглэгчидтэй байлаа. Харин WeChat-ийг эзэмшигч "Тенсент" компанийн үнэлгээ ийнхүү өсснөөр 542 тэрбум ам.долларын үнэлгээтэй Амазоны дараа орж байгаа юм. Ийнхүү тус компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компанийн тавдугаар байрт бичигдлээ. 


Сэтгэгдлүүд

  • төмөрөө

    2017-11-22

    Хятадууд бас их зөв бодлого барьж бга юм шүү. Арго бил үү Монгол сошиал сүлжээ байгуулах уриалга гаргаад бга чинь

  • unshigch

    2017-11-22

    tur zasgaas ni ch gesen bodlogiin tuvshind demjeed ogvol manai zaluus olon ulsad garna aa.

  • зочин

    2017-11-22

    монголчууд минь хэзээ ийм мундаг компанитай болно оо