"Бодь интернэшнл" ХХК оффшор бүсэд данс нээжээ


2017-11-20 12:34:04 0

  Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

 Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос гаргадаг татваргүй бүсэд хөрөнгөө нуусан хувь хүн аж ахуй нэгжүүдийн нэрийг зарладаг. Тэдний гаргасан жагшаалтад Монгол Улсаас улс төр, бизнесийн нөлөө бүхий эрхмүүд, ах ахуй нэгжийн нэрс багтжээ. Тухайлбал, худалдаа, хөдөө аж ахуй, барилга хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн Д.Баясгалангийн эзэмшлийн "Бодь интернэшнл" ХХК уг татваргүй бүсэд данс нээж хөрөнгөө нуусан нь нэгэнт ил боллоо. 

Монголын томоохон групп компаниудын нэг болох 2000 гаруй ажилтантай 1993 онд байгуулагдсан "Бодь интрернэшнл" ХХК үйл ажиллагаагаа өргөжүүлсээр 2010 оноос Оюутолгойн төслүүдийг эхлүүлсэн талаар өөрийн цахим хуудастаа ч мөн дурьдсан байдаг. "Нийгмийн хариуцлагатай " хэмээгддэг уг компани оффшор бүсэд данс нээж хөрөнгөө нуусан нь компанийн нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж болзошгүй байна. 

Манай сайт дэлгэрэнгүй мэдээллийг талуудын байр суурь авч үргэлжлүүлэн хүргэх болно.