"Х.Баттулга та одоо Женко группын ерөнхийлөгч биш"


2017-11-10 15:04:27 1

   УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцүүллээ. Тодруулбал, 2017 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. Гэвч УИХ-аас уг хоригийг гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй. Мөн энэ оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж батласнаар төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгохоор боллоо. 

    Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд хориг болон хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор санал хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Нэг зүйлийг ойлгохоо байлаа. Энэ хоригийг Ерөнхийлөгч тавиад байна уу эсвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тавиад байна уу. Ерөнхийлөгч Х.Баттулга та одоо "Женко" группын ерөнхийлөгч биш. Та бол ард түмний Ерөнхийлөгч. Манай улс тэр чигтээ хоригонд орсон. 26 жилийн туршид 16 Засгийн газар сольсон байна. Хориг тавихаасаа илүүтэй Үндсэн хууль, улс орны тогтвортой байдлыг бид ярихгүй юм уу?


Сэтгэгдлүүд

  • МОНГОЛ

    2017-11-20

    Чи битгий мэдэн будилаад бай. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг тамгийн газарын дарга нь та нарт уламжлаж байна. Ерөнхийлөгч өөрөө ирэхгүй нь ойлглмжтой. Энүүхэн юмны учир олохгүй бол чи энд байх хэрэггүй. Монгол улсын ерөнхийлөгч гэдэг, Элбэгээтэй чинь адил энд тэнд очиж тууз хайчлаад явдаг хүн биш.