Алт тушаалт 10 жилийн өмнөхөөс дөрөв дахин өслөө


2017-10-26 11:10:00 2

 Сэтгүүлч Л.Баатархүү

  Төв банк энэ оны аравдугаар сарын 24-ний байдлаар 16.8 тонн алт худалдаж аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найман хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Ийнхүү алт тушаалт нэмэгдснээр Монгол Улсын валютын нөөц ч өсөх юм. Одоогийн байдлаар оны эхнээс валютын албан нөөц 40.05 хувиар өсжээ. Монголбанкины хувьд энэ онд 20 тонн алт худалдан авах зорилт тавьж "Монгол алт" аяныг өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн байдаг. Дашрамд дурьдахад өнгөрсөн 2007 оны эхний аравдугаар сар гэхэд төв банк дөнгөж дөрөв орчим тонн алт худалдан авдаг байсан бол 10 жилийн дараа дөрөв дахин өсөөд байна.

Эх сурвалж: Монголбанк


Сэтгэгдлүүд

  • Зочин

    2017-10-26

    төр ингээд бодлогоо зөв залаад бвал алдахаас илүү ононо. Монголбанкийг улс төрөөс салгачихмаар бга юм

  • unshigch

    2017-10-26

    wooow. alt ingej osno gedeg tun sain shu. 2012 onii uyed altnii tatvart eyreg nohtsol uusgeh gj bhad maniihan uhchih gd bsan biz dee