"Дархан нэхий" ХК-ийн ханш хамгийн их уналаа


2017-10-21 21:52:49 3

     Монголын хөрөнгийн биржид өчигдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 54,859,117 ширхэг хувьцаа арилжлаа. Үүнээс дөрвөн компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн ханш буурсан бол нэг хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Түүнчлэн энэ өдөр хувьцааны ханш нь хамгийн их уналттай байсан нь "Дархан нэхий" ХК /7.69 хувь/ болов. Харин "Говь" ХК-ийн ханш 2.67 хувиар өсснөөр хамгийн өндөр өсөлттэй компани байсан юм. 

Мөн Засгийн газрын үнэт цаасны /ЗГҮЦ/ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 111 ширхэг үнэт цаасыг 10.5 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ өдөр 'MSE ALL' индекс 1,168.71 нэгж болж 0.07 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,289,130,743,359 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Сэтгэгдлүүд

  • Соёлоо

    2018-01-13

    Дархан нэхий ХК ний тодорхой хэмжээний хувьцааг эзэмшдэг юмаа.Гэтэл ноогдол ашиг гэж байна уу?Үүнийг хаанаас асууж мэдээлэл авах вэ?

  • gfdgdfg

    2017-10-26

    dfgdfgd

  • зочин

    2017-10-21

    энэ компани ногдол ашиг гэж юм өгдийм уу