136.396 ширхэг хувьцаа арилжлаа


2017-10-19 23:55:51 0

   Өнөөдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 136,396 ширхэг хувьцаа арилжснаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, есөн хувьцаат компанийн хувьцааны ханш буурлаа. Харин дөрвөн хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Монноос' ХК-ийн /MNS/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.16 хувиар өссөн бол 'Ар Баянхангай” ХК-ийн /ABH/ ханш хамгийн өндөр буюу 12.00 хувиар унасан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,584 ширхэг үнэт цаасыг 158.2 сая төгрөгөөр арилжаалжээ.

Энэ өдөр 'MSE ALL' индекс 1,167.92 нэгж болж 0.18 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,287,585,337,317 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ