Ерөнхийлөгч шинэ Засгийн бүтцийг “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзэв


2017-10-17 12:19:44 6

Тоймч Л.Баатархүү

   Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарынхаа нэрсийг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьсан. Гэвч Ерөнхийлөгч Сангийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй гэдгээ албан бичгээр хүргүүлжээ. Түүнчлэн шинэ Засгийн газрын сайд нарыг УИХ-ын гишүүдээр бүрдүүлж буйг “Үндсэн хуулийн зарчмыг бүрэн зөрчиж байгаад туйлын харамсаж байна” гэлээ. Мөн “...Хуулийн байгууллагуудын зүй бус үйл ажиллагааг зогсоох, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах зэргээр ёс зүйт шударга нийгмийг цогцлоон, эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангаж ажиллахыг Ерөнхий сайд танаас хүсэн хүлээж байна” гэдгийг ч дайлаа.

Харин Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Ч.Хүрэлбаатар болон бусад сайд нарынхаа нэрсийг УИХ-аар хэлэлцүүлэн, батлуулахаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм.

 


Сэтгэгдлүүд

  • zochin

    2017-10-17

    ene burduulsen zasgiin gazar yawahguiee udahgui unah baih daa ,ard tumen ni yaduuraad l hetsuu yumaa

  • zochin

    2017-10-17

    bugd dawhar deeltei bolchihjee

  • Зочин

    2017-10-17

    Сонгогчиж эднүүсийг та нар бүгд сайд болж давxар дээл щмс гэж сонгоогүй байлта

  • Уншигч

    2017-10-17

    Монгол биш төвд ялах гээд байна уу? Офшорын мөнгийг нь илчилсэн хүнээс айгаад байгаа юм байна.

  • уншигч

    2017-10-17

    МАН монголчуудыг доромжилж бна

  • уншигч

    2017-10-17

    МАН монголчуудыг доромжилж бна