"Цаст солюшн" вэбжүүлэх аян зарлалаа


2017-06-06 15:57:05 0

  Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Вэб программ хангамж, дизайнер, сэтгүүлч, маркетруудын багаас бүрдэн мэргэшсэн үйлчилгээ үзүүлдэг "Цаст солюшн" вэб программ, хангамжийн мэргэжлийн үйлдвэрлэлээс "ВЭБЖҮҮЛЭХ АЯН" зарлажээ. Аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, гарааны бизнес эрхлэгч, аялал жуулчлалын компаниудад 30 хувийн хөнгөлөлт мөн 400.000 төгрөгийн сурталчилгааны урамшуулал олгох юм байна. Түүнчлэн бусад төрлийн үйлчилгээ, үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад 20 хувийн хямдрал+250.000 төгрөгийн сурталчилгааны урамшуулал олгох аж. 

Тус компанийн хувьд мэдээллийн, худалдаа, компани аж ахуй нэгж, төсөл хөтөлбөр, төрийн бус байгууллага гээд бүх төрлийн вэб сайтыг өндөр нууцлал бүхий бүрэн программчилж, хүссэн үедээ мэдээллээ шинэчилж өөрчлөх боломж, гар утас бүх төрлийн таблет төхөөрөмж дээр дизайн нь зохицон хувирах чадамж бүхий вэб сайт бүтээж өгдгөөрөө онцлог юм байна. 


Мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.