богино мэдээ New

Гемодилизийн аппаратад 150 иргэн үнэ төлбөргүй орж байна

Ингэж төлбөргүй болгосноор миний төдийгүй ар гэрийн минь нуруун дээрх ачаанаас маш томыг нь аваад хаячхих шиг боллоо. .

Гемодилизийн аппаратын талаар тэд ийн ярьж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг

   Өнгөрсөн оны байдлаар 160 гаруй иргэнд аппаратын шаардлага байсан юм. Хөдөө орон нутаг болон эмнэлгүүдээр гемодилизийн аппарат хүрэлцээ муугаас гадна үнэ төлбөрийг нь дийлэхгүйгээсээ болж орж чаддаггүй байсан хэрэг. Учир нь нэг удаа аппаратанд ороход 130-220 мянга, жилд 20 сая төгрөг шаардлагатай болдог. Үүнийг Эрүүл мэндийн сайд болон Засгийн газраас тогтоол гаргаж дэмжснээр хүлээгдээд байсан 160 иргэний 150 нь аппаратад орж эмчилгээгээ үнэ төлбөргүй авч эхэлсэн. Энэ оны гурван сарын байдлаар 571 хүнд төр болон хувийн хэвшлийн 32 эмнэлэгт 161 аппарат тусламж үйлчилгээг иргэдэд өгч байна.  Одоогоор хүлээгдсэн иргэд байхгүй харин орох магадлалтай, хяналтад орсон иргэд байгаа.

 

Улаанбаатар Мед” эмнэлгийн дарга Г.Ганхуяг

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг гемодилизоор өвчлөх, энэхүү өвчнөөр нас барах, аппаратад ороход хүлээгдэл их, энэ чиглэлийн эмчилгээний хүртээмж иргэдэд хангалттай хүрч чаддагүй зэрэг асуудлыг Засгийн газарт тавьж, нааштайгаар шийдүүлж өгсөнд бид их баяртай байна. Энэ дашрамд хэлэхэд өвчтнүүд төдийгүй тэдний ар гэр маш тааламжтай хүлээж авсан.

 

 Ч.Чинзориг /Жолооч/

Би хүнд даацын машин барьдаг байсан юм. Гемодилизоор өвчлөөд санхүүгийн боломж муугаас болж аппаратад хааяа нэг ордог байлаа. Одоо Эрүүл мэндийн сайдынхаа ачаар үнэ төлбөргүй аппаратад орж, өөрөө явж чаддаггүй байсан бол одоо гэрээсээ эмнэлэг хүртэл ганцаараа явдаг болсон. Та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна.

 Н.Надинтуяа /Тогооч/

Би өвдөөд удаагүй байгаа. Дундговь аймгаас шилжин ирж аппаратад ороод хоёр сар болж байна. Үнэ төлбөргүй ордог болсонд үнэхээр баяртай байна. Өвчин ямар хэлж ирэх  биш хийсч ирдэг болохоор ийм буянтай ажил хийсэн ЭМЯ-даа баярлалаа. Ингэж төлбөргүй болгосноор миний төдийгүй ар гэрийн минь нуруун дээрх ачаанаас маш томыг нь аваад хаячхих шиг боллоо. Миний эмчилгээний зардалд зарцуулах гэж машин тэрэг, эд хөрөнгөө зарж эхлээд байсан юм. Одоо толгой өвдөхгүйгээр эмчилгээндээ орох боломж нээгдсэн.