богино мэдээ New

Цахилгааны үнийг 50 хувь хөнгөлнө

өнөөдрөөс ирэх оны гуравдугаар сарын 31-ыг хүртэл цахилгааны шөнийн хэрэглээгээ гэр хорооллын бүсийн айл өрхүүд оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийг хүртэл 50 хувь хөнгөлүүлнэ. Ингэснээр үнийн хувьд одоо мөрдөж буй кВт нь 77.10 төгрөгөөс 38.55 төгрөг болж буурах аж. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    Эрчим хүчний зохьцуулах хорооноос төвийн бүсийн нэгдсэн сүлжээний гэр хорооллын айл өрхүүдэд тарифт тоолууртай бол шөнийн хэрэглээг нь 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргалаа. Тодруулбал, уг бүсийн 15 аймгийн 250 гаруй айл өрх цахилгаанаар халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд энэхүү хөнгөлөлтөд хамрагдах юм байна. Хүйтний улирал буюу өнөөдрөөс ирэх оны гуравдугаар сарын 31-ыг хүртэл цахилгааны шөнийн хэрэглээгээ гэр хорооллын бүсийн айл өрхүүд оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийг хүртэл 50 хувь хөнгөлүүлнэ.  Ингэснээр үнийн хувьд одоо мөрдөж буй кВт нь 77.10 төгрөгөөс 38.55 төгрөг болж буурах аж.