Паралимп 2016: Б.Ууганхүү жудо бөхийн 60 кг-д хүрэл медаль хүртлээ


2016-09-09 11:03:01 0

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ 

     Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй паралимпийн зуны 15-р наадам өчигдөр эхэлсэн. Тус наадамд манай улсаас жудо бөхийн 60 кг /харааны бэрхшээлтэй тамирчдын хамгийн сайн буюу В3 ангилал/ -д оролцсон Б.Ууганхүү хүрэл медалиар салхи хагаллаа. Тэрбээр эхний тойрогт Бразилийн бөхийг цэвэр ялж улмаар хэсгийн аваргын төлөө Японы бөх Макото Хирасег хоёр юүко үнэлгээгээр ялж явсан боловч барилдаан дуусах сүүлийн 50 секундад цэвэр ялагдсан юм. Харин дагах барилдаанд манай бөх БНСУ-ын Минжа Лиг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Медалийн төлөө дэлхийн хошой аварга, Бээжингийн паралимпийн хүрэл, Лондонгийн паралимпийн алтан медальт Азербажейны бөх Рамин Ибрахимовтой барилдаж дөрвөн секундэд цэвэр ялснаар Рио 2016 паралимпийн наадмаас эх анхны хүрэл медалийг авчирлаа. 

Медалийн буухиа хагалсан Б.Ууганхүүдээ нийт уншигч, редакцийн хамт олныхоо зүгээс баяр хүргэе.