богино мэдээ New

1000 хүүхдэд цүнх гардуулан өглөө

1000 өрхийн 14-с доош насны хүүхдэд цүнх хичээлийн хэрэгслийг Сүхбаатарын талбайд гардууллаа. Монголын банк бус санхүүгийн байгууллага "1000 ЦҮНХ" аяныг санаачлан эхлүүлсэн билээ. Улаанбаатар хотын 150 гаруй Банк бус санхүүгийн байгууллага тус үйл ажиллагаанд оролцлоо. .

 Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

Улаанбаатар хотод өнөөдөр 1000 өрхийн 14-с доош насны хүүхдэд цүнх хичээлийн хэрэгслийг Сүхбаатарын талбайд гардууллаа. Монголын банк бус санхүүгийн байгууллага "1000 ЦҮНХ" аяныг санаачлан эхлүүлсэн билээ. Улаанбаатар хотын  150 гаруй Банк бус санхүүгийн байгууллага тус үйл ажиллагаанд оролцлоо.  Энэхүү аяны зорилго нь ядуу, бага орлоготой 1,000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших хүслийг төрүүлэх, урам зоригийг нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санаа санаачлагыг гаргахад чиглэгджээ. Цүнхэнд 10-20 ширхэг дэвтэр, өнгийн цаас, харандаа, баллуур, үзэг зэрэг хэрэгцээт бүгдийг багтаажээ.

Аянд хамрагдсан хүүхдийн ээж Г.Золжаргал “Хүүхдийн хорин мянга өгөхөө болиод маш олон эцэг эхчүүд хичээлийн шинэ жилд бэлдэж чадахгүй байна. Бидний ажлыг бага ч гэсэн хөнгөлсөнд баяртай байна. Цаг үеэ олсон зөв бэлэг байлаа” гэв. Энэхүү үйл ажиллагаа нь жил бүр зохион байгуулагдах юм байна