богино мэдээ New

Маргааш сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй

бямба гаригт тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцуулах юм байна. Харин ням гаригт сондгой тоогоор төгссөн нь оролцоно..

         Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

    Улаанбаатар хотын хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан есдүгээр сарын 1 хүртэл тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Тодруулбал, бямба гаригт тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцуулах юм байна. Харин ням гаригт сондгой тоогоор төгссөн нь оролцоно. Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл үйлчилж буй. Хязгаарлалтын бүсийн хувьд Долоон буудал, Дарь-Эхээрээ Дамбадаржаагийн уулзвар, баруун талдаа Геологийн төв лаборотори, урд талдаа ТЭЦ-3 дугаар цахилгаан станцын зүүн уулзвар, зүүн талдаа Цайз-16-ийн уулзвар мөн Оффицеруудын ордноос Хууль сахиулахын их сургууль хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэх аж.