богино мэдээ New

Гасол Америкийн эсрэг хийх тоглолтыг өнжих үү?

0-2 гэсэн амжилттайгаар олимпыг тааруухан эхлүүлсэн Испанийн шигшээ баг дараагийн гурван учраагаа төвөггүй хожиж 2008, 2012 оны олимпын финалд өрсөлдөж байсан Америктай энэ удаад хагас шигшээд таарлаа. Тоглолт маргааш буюу 20-ы 03:30минутаас болно..

0-2 гэсэн амжилттайгаар олимпыг тааруухан эхлүүлсэн Испанийн шигшээ баг дараагийн гурван учраагаа төвөггүй хожиж 2008, 2012 оны олимпын финалд өрсөлдөж байсан Америктай энэ удаад хагас шигшээд таарлаа. Тоглолт  маргааш буюу  20-ы 03:30минутаас болно.

Хасагдах шатны Францын эсрэг хийсэн тоглолтонд Фау Гасол хөлийнхөө булчинг гэмтээснээр Америктэй хийх тоглолтыг өнжиж магадгүй болоод байна. Энэ талаар багийн дасгалжуулагч Серхио Скариоло Испанийн хэвлэд өгсөн ярилцлагадаа: “Энэ үнээн. Францын эсрэг тоглолтонд тэр  хөлийн булчингаа гэмтээсэн. Сайнгүй байгаа. Дараагийн тоглолтонд оролцох эсэх нь тодорхойгүй байна. Эмчилгээ хийлгэж байна. Гэхдээ яг одоо л тэр бидэнд хэрэгтэй. Бид түүнийг талбай дээр гарч багтаа тус хүргэнэ гэж найдаж байна” хэмээн хэлжээ. Гасол Францын эсрэг 23 минут тоглож, долоо довтолж хоёрыг нь хийж ердөө таван оноо авчээ. 

Тэрээр  энэ олимпод 17 оноогоор багаа, 8.7 самбараас бөмбөг авалтаар бүх тамичрдыг тэргүүлж байна. Мөн 2.3  оновчтой дамжуулалт, 2.2 хаалт дунджилж байгаа юм.

http://sports.yahoo.com/