Олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа эх орондоо ирлээ


2016-08-19 10:17:34 0

Хүн төрөлхтөний их наадам олимпийн алтан дэвжээнээс медаль авсан анхны эмэгтэй жүдоч болж Монголын түүхэнд бичигдсэн Д.Сумъяа эх орондоо ирлээ. Түүнийг өнөө өглөө 06.00 цагт Чингис хаан нисэх буудал дээр Монголын жүдо бөхийн холбоо, “Хилчин” спорт хороо, Увс аймгийн нутгийн зөвлөл, гэр бүлийнхэн, найз нөхөд нь угтан авлаа.

Мөн дасгалжуулагч багш Монгол улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга О.Балжинням, Х.Эрдэнэт-Од, Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч МУГТ Ц.Шаравжамц, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон болон бусад албаныхан оролцож түүнд баяр хүргэлээ. Тэрбээр medee.mn-д өгсөн ярилцлагандаа "Эх орондоо ирэх үнэхээр сайхан байна. Сэтгэл тайван сайхан болчихлоо. Энэ амжилтыг гаргахад бүхий л талаар дэмжиж тусалсан хүмүүст баярлалаа гэж хэлье" хэмээжээ.