богино мэдээ New

Өнөөдөр Монголын жүдочдын бахархалт өдөр

Долоон жилийн тэртээх энэ өдөр Монгол Улс олимпийн анхны аваргатай болж Монголын ард түмэн, дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгтнүүд минь уйлж, дуулж, баярлаж хөөрч байсан. 2008 оны энэ л өдөр Монголын жүдоч Найдангийн Түвшинбаяр Бээжингийн тэнгэрт Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа мандаж, төрийн дуулалаа Монголын ард түмэн бахархалтайгаар дагаж дуулцгаасан билээ..

Наймдугаар сарын 14. Жүдо бөхөөр овоглодог үе үеийн тамирчдын болон Монголын ард түмний хувьд мартагдашгүй түүхэн өдөр.

Долоон жилийн тэртээх энэ өдөр Монгол Улс олимпийн анхны аваргатай болж Монголын ард түмэн, дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгтнүүд минь уйлж, дуулж, баярлаж хөөрч байсан.

2008 оны энэ л өдөр Монголын жүдоч Найдангийн Түвшинбаяр Бээжингийн тэнгэрт Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа мандаж, төрийн дуулалаа Монголын ард түмэн бахархалтайгаар дагаж дуулцгаасан билээ.

Иймд наймдугаар сарын 14-ний энэ өдөр Монголын жүдочдын хувьд мартагдашгүй, ээлтэй, онцгой өдөр байхаас аргагүй юм.

2004 оны энэ өдөр Афины олимпод оролцсон Монголын баг тамирчдаас Хашбаатарын Цагаанбаатар ганцаараа хүрэл медаль хүртэж байсан юм.

Тиймээс наймдугаар сарын 14 бол яах аргагүй Монголын жүдочдын бахархалт өдөр.

Жүдо бөхийн татамид хөлс хүч хөдөлмөрөө шингээсэн үе үеийн жүдочид, багш дасгалжуулагч, холбооны удирдлага, хамт олонд баяр хүргэе.

gogo.mn