богино мэдээ New

Мэдэхэд илүүдэхгүй сонирхолтой баримтууд

- Америкчуудын 80 хувь нь цэнхэр өнгөнд дуртай. - Дэлхий дээр хүнээс илүү тооны тахиа амьдардаг байна..

- Америкчуудын 80 хувь нь цэнхэр өнгөнд дуртай.

- Дэлхий дээр хүнээс илүү тооны тахиа амьдардаг байна.

- Хүний гарын эрхий хурууны хумс хамгийн удаан ургадаг бол дунд хурууны хумс хамгийн хурдан ургадаг гэнэ.

- АНУ-ын Вашингтон хот оршин суугчийн тооноосоо их телефон утастай аж.

- Дөрвөн настай хүүхэд өдөрт дөрвөн зуу гаруй асуулт асуудаг.

- "Marlboro" тамхи үйлдвэрлэгч компанийн анхны эзэн нь элэгний хорт хавдраар нас баржээ.

- Дэлхийн хамгийн залуу эцэг эх 1910 онд Хятадад аж төрдөг байжээ. Энэ эцэг эх нь найм болон есөн настай байжээ.

- Хүний нүдний хэмжээ төрөх үеийн хэмжээтэй адил байдаг ба хамар, чихний өсөлт хэзээ ч зогсдоггүй гэнэ.

- Хүн унтаж байхдаа зурагт үзэж байх үеэс илүүтэйгээр жингээ хасч чадна.

- Хэвийн эрүүл мэндтэй хүн өлсгөлөнгөөс илүү нойргүйдлээс шалтгаалан нас барах эрсдэл өндөр аж. Хүн 10 хоног нойргүй явахад нас барах эрсдэл өндөр байдаг бол өлсгөлөн хүн нэлээд хэдэн долоо хоног амьд явах боломжтой гэнэ.

- Сонгино хальслах үедээ бохь зажилвал нүднээс нулимс гарахгүй.

- Мона Лиза хөмсөггүй.

- Телефон утсыг санаачилсан Александер Грахам Белл эхнэр болон ээжтэйгээ хэзээ ч утсаар ярьж байгаагүй гэнэ. Учир нь түүний ээж, эхнэр нь хоёулаа дүлий байжээ.

- "Colgate" шүдний оо испани хэлтэй орнуудын шүдний ооны зах зээлд гарахын тулд багагүй саадтай тулгарсан байна. Учир нь "Colgate" гэснэ үгийг испани хэлнээ хөрвүүлвэл "Өөрийгөө дүүжил" гэсэн утгатай аж.

- Хүн бүрийн хурууны хээ дахин давтагдашгүйн адил хүний хэлний хээ мөн өөр өөр байдаг гэнэ.

- Хятадад англи хэлээр ярьдаг хүний тоо АНУ-ын хүнээс их аж.

- Хүн өдөрт дунджаар нэг цаг хагас хугацааг гар утсанд зарцуулдаг байна.