богино мэдээ New

Өнөөдөр ”Солгой гартнуудын өдөр” тохиож байна

Орчлон ертөнцөд олон янзын тэмдэглэлт өдөр бий. Өнөөдөр олон улсын "Солгой гартнуудын өдөр" аж. Энэ өдрийг анх 1992 оноос тэмдэглэж эхэлжээ. Америкийн Ар Канзас мужийн Топика хотын солгой гартнууд дэлхийн солгой гартнуудыг нэгтгэн эрх ашгаа хамгаалахаар 1975 оны наймдугаар сарын 13-нд олон улсын солгой гартны байгууллагыг үүсгэн байгуулсан аж. Улмаар энэ өдрийг хэд хэдэн орнуудад тэмдэглэж иржээ. .

Орчлон ертөнцөд олон янзын тэмдэглэлт өдөр бий. Өнөөдөр олон улсын "Солгой гартнуудын өдөр" аж.

Энэ өдрийг анх 1992 оноос тэмдэглэж эхэлжээ. Америкийн Ар Канзас мужийн Топика хотын солгой гартнууд дэлхийн солгой гартнуудыг нэгтгэн эрх ашгаа хамгаалахаар 1975 оны наймдугаар сарын 13-нд олон улсын солгой гартны байгууллагыг үүсгэн байгуулсан аж. Улмаар энэ  өдрийг хэд хэдэн орнуудад тэмдэглэж иржээ. 

Статистикийн тоо баримтаас үзвэл дэлхийн 7 хүн тутмын нэг нь солгой гэнэ. Солгой хүмүүс хүчтэй зан чанар, бүтээн туурвих их чадавхтай гэж сэтгэл судлаачид үздэг байна. Тиймээс энэ өдрийн зорилго нь солгой хүмүүс хэрэглэж болохуйц тоног төхөөрөмж үйлдвэрлэхийг хүсэж байгаа явдал аж.

Их Британийн олон сургуульд солгой хүүхдүүдийг зөв гараараа бичиж дахин сургахыг эрмэлзсээр байгаа нь сэтгэл зүйн стресст оруулж, улмаар сурагчдын сурлагад  муугаар нөлөөлдөг нь Британийн солгой хүмүүсийн клубын гол санаа зовдог зүйл болж байгаа тухай мэдээ байдаг

Ингээд солгой гартнуудын тухай сонирхолтой 8 баримтыг хүргэж байна.

 

  • Солгой хүмүүс баруун гартнуудаас 9 насаар богино насалдаг. 1991 онд судалгаа хийсэн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрчээ. Харьцангуй богино наслалтын шалтгаан нь төрөлхийн эрүүл мэнд муутайгаас биш, харин сэтгэцийн тогтворгүй байдлаас амиа хорлох, баруун гартнуудад зориулсан техник сэлтээс болж гэнэтийн осолд орох зэрэг байдаг гэнэ. Гэхдээ энэ судалгаа албан ёсоор баталгаажиж чадаагүй.

 

  • Судалгаагаар, солгой гартнууд шизофрени, архинд донтох магадлал өндөр, дислексия буюу уншиж сурахад хүндрэлтэй байдаг гэжээ.

 

  • Эмэгтэйчүүд 40 наснаас хойш жирэмсэлвэл хүүхэд нь солгой байх магадлал 130%-иар их гэнэ. Энэ нь 20 насандаа жирэмслэхтэй харьцуулж үзсэн судалгаа аж. Эцэг эх нь хоёулаа баруун гартнууд бол хүүхэд нь солгой байх магадлал ердөө 2%. Харин эцэг эхийн хэн нэг нь солгой бол – 17%. Хоёулаа солгой бол – 46%.

 

  • Солгой хүмүүс гэмт хэрэг үйлдэх, элдэв үймээн дэгдээх магадлал өндөртэй. Солгой хүүхдүүд илүү зөрүүд байдаг.

 

  • Солгой гартнууд хөгжмийн сонсгол сайтай, дуу хөгжмийн өндөр авьяастай. Жүжигчин, зураач, зохиолч болох нь элбэг.

 

  • Солгой хүүхнүүдээс солгой эрчүүд нь их байдаг.

 

  • Зарим үндэстний соёлд солгой төрөх нь “чөтгөрийн тэмдэг” бөгөөд эрт цагт зүүн гараараа аливаа зүйл хийсэн хүнийг шийтгэдэг байжээ.

 

  • Алдартнууд дундаас Александр Македон, Наполеон Бонапарт, Альберт Эйнштэйн, Чарли Чаплин болон бусад олон арван салбарт нэр цуу нь түгсэн авьяастнууд солгой байжээ. shuud.mn