богино мэдээ New

Н.Баярсайхан: Тамирчдаас ард түмэн амжилт нэхэж, шүүмжилэхэд буруу юу байхав

1992 онд картийн бараатай, хоол хийх давс олдохгүй хажуу айлаасаа гуйж хоолоо хийдэг цаг үеийг бодвол, манай тамирчдад ард түмэн маань халааснаасаа хангалттай мөнгө гаргасан болохоор амжилт нэхэх, шаардах, шүүмжилэх нь буруу юу байхав. .

  Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

     Ази тивийн хошой аварга, 1992 оны Барселоны олимпийн боксын 60 кг-ийн хүрэл медальт, 1989, 1991, 1992 онд дэлхийн шилдэг тамирчдын жагсаалтад бичигдэж байсан Монгол Улсын гавьяат тамирчин Намжилын Баярсайхан Рио-2016 олимпын наадамд оролцож буй тамирчдынхаа талаар ийн хэллээ.

-"Өнөөдөр Монголчууд маань Олимпоор амьсгалж байна. Тамирчид ч одоохондоо медаль аваагүй байна. Дарга нар "43 тамирчин 10 медаль авна" гэж явсан, тэр бол мөрөөдөл. Олимпийн их наадмаас медаль авна гэж тамирчин хүн ямар их хүч хөдөлмөр хөлсөө гаргадгийг би мэднэ. 1992 онд картийн бараатай, хоол хийх давс олдохгүй хажуу айлаасаа гуйж хоолоо хийдэг цаг үеийг бодвол, манай тамирчдад ард түмэн маань халааснаасаа хангалттай мөнгө гаргасан болохоор амжилт нэхэх, шаардах, шүүмжилэх нь буруу юу байхав. Олимп дуусах болоогүй байна. Хамтдаа хүлээе. Олимпийн их наадмаас туурга тусгаар Монгол Улс маань 23 хүн 24 медальтай, өнөөдөр миний медаль авсан өдөр болохоор тамирчид маань ялаасай гэж хүсье" хэмээлээ.