богино мэдээ New

Монголчуудын сууж явсан автобус шатжээ

Өнгөрсөн шөнө 00.00 цагийн орчимд надад дүүгээс маань мессеж ирсэн. “Автобус шатаад бүх бараа, эд зүйлс шатчихлаа” гэсэн. Доороо ачаагаа хийгээд, дээр нь сууж явдаг олон улсын автобус байсан юм билээ. .

Сэтгүүлч Б.Заяа

     БНХАУ-ын Бээжин хотоос Эрээн хот руу явж байсан зорчигч тээврийн автобус өнгөрсөн шөнө шатсан байна. Автбоусанд 40 орчим монгол иргэн явж байсан аж. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Бээжингээс Эрээн рүү явсан автобус өнгөрсөн шөнө шатсан. Нийтдээ 40 орчим зорчигч тээвэрлэж байсан. Тэр дунд монголчууд байсан. Одоогоор зорчигчид гэмтэж бэртсэн талаарх мэдээлэл ирээгүй байна. Ямар ч байсан Бээжин дэх Монголын ЭСЯ-ны Консулын газар энэ талаар мэдсэн” гэлээ.

Тэгвэл тухайн автобусанд зорчиж явсан эмэгтэйн эгч болох н.Отгонцэцэг гэж хүнтэй утсаар холбогдож мэдээлэл авсан юм.  

-Дүү тань холбоо барьсан уу. Автобус ямар учраас шатсан тухай мэдээлэл байна уу?

-Өнгөрсөн шөнө 00.00 цагийн орчимд надад дүүгээс маань мессеж ирсэн. “Автобус шатаад бүх бараа, эд зүйлс шатчихлаа” гэсэн. Доороо ачаагаа хийгээд, дээр нь сууж явдаг олон улсын автобус байсан юм билээ. Шөнө явж байхдаа араасаа шатсан гэнэ. Шатах үед 37 монгол иргэн байсан. Тэр автобусанд зөвхөн монголчууд л сууж явсан юм байна. Хамгийн сүүлийн хүн үсэрч буугаад л автобус нь дэлбэрсэн юм байна. Долоон монгол иргэн паспортгүй, гутал, хувцасгүй. Автобус компанийнх нь ойролцоох буудалд оруулж өгсөн гэсэн.

-Компанийн зүгээс ямар тайлбар хэлж байна вэ?

-Техникийн буруугаас болсон тул бид хариуцахгүй гэсэн тайлбар хэлсэн гэж байна. Элчингээс хүн ирээгүй гэсэн.

-Монголчууд одоо яг хаана байрлаж байгаа юм бол?

-Бээжингээс гурван цаг яваад л шатсан юм билээ. Тэгээд л ойролцоох буудалд оруулсан.

Мэдээллийн эх сурвалж www.news.mn