богино мэдээ New

Нэг айлын гурван хүү эх орноо төлөөлөн олимпийн наадамд зодоглож байлаа

Энэ бол ховор түүx. Нэг айлын гурван хүү Монгол Улсаа төлөөлөн "Барселона-1992" олимпийн наадамд зодоглож байлаа.

www.zaluu.com

Энэ бол ховор түүx. Нэг айлын гурван хүү Монгол Улсаа төлөөлөн "Барселона-1992" олимпийн наадамд зодоглож байлаа.

Цэрэнбаатарын Хосбаяр, Цэрэнбаатарын Энхбаяр, Цэрэнбаатарын Цогтбаяр нар Ховд аймгийн Чандмань сумаас төрсөн ах дүү алдарт бөхчүүд. Н.Цэрэнбаатар гуайн гурван хүү Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэр алдраа дуурсгаад зогссонгүй, Олимпийн наадамд тодоос тод ховорхон тохиох амжилтын эзэд болсон байна.

Энэхүү эрхэм гурван ах дүүсийн том нь Ц.Хосбаяр гавьяат юм. Чөлөөт бөхийн шар дэвжээнд 30 гаруй жил хүч хөдөлмөр, оюун ухаанаа зориулж яваа түүний нарт хорвоод мэндэлсэн өдөр нь өнөөдөр тохиож байна. 1988 оны Сеүлийн олимпод оролцож чадаагүй ч Барселонагийн олимпод хоёр дүүгээ дагуулан оролцсон байдаг. Одоо үеийнх шиг боломж бололцоо хөрөнгө мөнгө, хангамж сайтай баййсан бол тэд гарцаагүй медаль авах байсан.

48 кг - Цэрэнбаатарын Хосбаяр (8-р байр)
52 кг - Цэрэнбаатарын Энхбаяр (10-р байр)
57 кг - Цэрэнбаатарын Цогтбаяр (10-р байр)

“Найрамдал” клубээс гараагаа эхлэн өсвөрийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь түүний их амжилтынх нь эхлэл байсан юм. Цэргийн албанд татагдан ирсэн тамирчин хүүг “Алдар” спорт хороонд хувиарлаж, тэр цагаас хойш улсын шигшээ багт С.Магсар, Ч.Дамдиншарав нарын алдарт дасгалжуулагчдын удирдлага дор ирсэн байна. “Алдар”-аар овоглосон тэрээр дасгалжуулагчийн албанд шилжин ирсэнээсээ хойш олон шилдэг тамирчид бэлдсэн бөгөөд ДАШТ-ний хошой медальт, МУГТ Г.Мандахнаран, ДАШТ-ний хүрэл медальт, ОУХМ Б.Одончимэг, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гээд түүний шавь нар тив дэлхийд нэр алдараа дуурсгаж байгаа юм. Нэгэн гайхалтай зүйл түүний амьдралд тохиосон нь хайртай шавь С.Цэрэнчимэдтэйгээ хамт төрдөө үнэлүүлж багш шавь хоёр хамтдаа Гавъяатын тэмдэгээр энгэрээ мялаасан билээ. Өнөөдөр тэрбээр төрсөн өдрөө тэмдэглэж амжилгүй Риог зорьж буй хайрт шавь нартайгаа хамт эх орноосоо мордож байна. БАГШ хүн гэж ийм буюу