богино мэдээ New

Орон сууцны 10 хувийн урьчилгааны асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй

Түүнчлэн 10 хувийн урьдчилгаанд батлан даалт гаргах ажлыг “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол дээр туршиж байгаа юм байна..

Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгох асуудлыг судалж байна. Гэхдээ эдийн засаг хүндэрсэн ийм нөхцөлд шууд баталгаа гаргаж өгнө гэж хэлэх боломжгүй гэж Сангийн сайд Б.Болор тайлбарлалаа.

Түүнчлэн 10 хувийн урьдчилгаанд батлан даалт гаргах ажлыг “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол дээр туршиж байгаа юм байна.

Квот авсан иргэд, албан байгууллага өнөөдрийн дотор орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийг төлсөн баримтаа “Төрийн Орон Сууцны Корпораци” дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэн, “Орон сууцны захиалгын гэрээ” байгууллах хэрэгтэй.  

Хэрэв заасан хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлж, “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулаагүй тохиолдолд хуваарилагдсан орон сууц худалдан авах эрхийг цуцалж, зах зээлд нээлттэй худалдахыг Төрийн орон сууцны корпорацаас анхааруулсан байна.