богино мэдээ New

А.Цогцэцэг: Эрүүл мэндийн салбарт боловсон хүчний бодлого алдагдсан

Тоног төхөөрөмж ороод ирдэг. Харамсалтай нь боловсон хүчин байдаггүй. Нөгөөтэйгүүр ганц хоёр хүн бэлддэг, тэр нь тухайн төхөөрөмжийг хувийн юм шиг өмчлөөд авчихдаг.

Тоймч Л.Баатархүү

     Яг одоо /23:35 цаг/ УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч А.Цогцэцэгээс гишүүд асуулт асууж, тулгамдаж буй асуудлуудыг дайж байна. Энэ үеэр нэр дэвшигч салбарын асуудлын талаар ийн онцоллоо. Тэрбээр “Би Монголын эмч нарыг чадвар муутай гэж хэлэхгүй. Оношилж чадахгүй, оношилгооны төхөөрөмж муу байдгаас болж зарим нэгэн өвчнийг илрүүлж чадахгүй байгаа нь үнэн. Миний бодож байгаа нэг чухал зорилго бол эрдэмтдийн багийг чиглэл чиглэлд нь ажиллуулмаар байна. Эрдэмтдийн баг ажилласнаар олон зүйлийг шинжлэх ухаанчаар шийдэх боломж гарч ирнэ.

Эрүүл мэндийн салбарт боловсон хүчний бодлого ихээхэн алдагдсан. Тоног төхөөрөмж ороод ирдэг. Харамсалтай нь боловсон хүчин байдаггүй. Нөгөөтэйгүүр ганц хоёр хүн бэлддэг, тэр нь тухайн төхөөрөмжийг хувийн юм шиг өмчлөөд авчихдаг” гэлээ.