богино мэдээ New

Г.Одбаяр Р.Оружовтой нэг хэсэгт учраа таарна

"Рио-2016" олимпийн наадмын гурав дахь өдөр буюу наймдугаар сарын 3-нд жүдо бөхийн 73 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Одбаяр хүч үзнэ. Тэрбээр тэмцээний чансаа #7 эрэмблэгдэж, сугалаагаар С хэсэгт хуваарилагдах бөгөөд Азербайжаны Рустам Оружовтой /тч #2/ нэг хэсэгт учраа таарахаар боллоо..

"Рио-2016" олимпийн наадмын гурав дахь өдөр буюу наймдугаар сарын 3-нд жүдо бөхийн 73 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Одбаяр хүч үзнэ. Тэрбээр тэмцээний чансаа #7 эрэмблэгдэж, сугалаагаар С хэсэгт хуваарилагдах бөгөөд Азербайжаны Рустам Оружовтой /тч #2/ нэг хэсэгт учраа таарахаар боллоо. Тэдний дараагийн хэсэг болох D хэсэгт #3 Европын аварга Израйлын Саги Муки, #6 World Masters-ийн аварга ОХУ Денис Ярцев нар хуваарилагдахаар болоод байна. Харин дэлхийн чансааг тэргүүлж буй ДАШТ-ий хүрэл медальт Ан Чангрим, #8 Узбекистаны Мирали Шариповтай А хэсэгт орох бол В хэсэгт Лондонгийн олимпийн аварга Гүржийн Лаша Шавдатуашвили, дэлхийн хошой аварга Японы Шохей Оно нар хуваарилагдахаар болжээ. Харин Словений Рок Драксич, олимпийн мөнгөн медальт Унгарын Миклош Унгвари, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Недерландын Декс Эльмонт, Бельгийн Дирк Ван Тишельт, Францын Пьерр Дупра, Германы Игорь Вандке, ДАШТ-ий мөнгөн медальт БНАСАУ-ын Хонг Күк-Хён, Бразилийн Алекс Уильям Помбо Сильва, ДАШТ-ий хүрэл медальт АНЭУ-ын Виктор Сквортов нарын шилдгүүд сугалаагаар шийдэгдэж хуваарилагдах нь.

  1. AN Changrim (KOR) 
  2. ORUJOV Rustam (AZE) 
  3. MUKI Sagi (ISR) 
  4. SHAVDATUASHVILI Lasha (GEO) 
  5. ONO Shohei (JPN) 
  6. IARTCEV Denis (RUS) 
  7. GANBAATAR Odbayar (MGL) 
  8. SHARIPOV Mirali (UZB) 
  9. UNGVARI Miklos (HUN) 
  10. DRAKSIC Rok (SLO) 
  11. ELMONT Dex (NED) 
  12. VAN TICHELT Dirk (BEL) 
  13. JEZEK Jaromir (CZE) 
  14. DUPRAT Pierre (FRA) 
  15. WANDTKE Igor (GER) 
  16. DELPOPOLO Nicholas (USA) 
  17. POMBO SILVA Alex william (BRA) 
  18. MATER Zeyad (YEM) 
  19. MOHYELDIN Mohamed (EGY) 
  20. GOUMAR Ahmed (NIG) 
  21. HONG Kuk hyon (PRK) 
  22. SARAIVA Nuno (POR) 
  23. MLUGU Andrew Thomas (TAN) 
  24. BENSTED Jake (AUS) 
  25. ESTRADA Magdiel (CUB) 
  26. SCVORTOV Victor (UAE) 
  27. DEPREZ Josue (HAI) 
  28. SAIYINJIRIGALA (CHN) 
  29. KHAMZA Didar (KAZ) 
  30. MURILLO Miguel (CRC) 
  31. WATERHOUSE Benjamin (ASA) 
  32. KASEM Mohamad (SYR) 
  33. ZEMOURI Morad (QAT) 
  34. NJIE Faye (GAM) 
  35. REPIYALLAGE Chamara (SRI)

www.news.mn